E. Өргөөд шид

хугацааны хязгаарлалт 1.5 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Танд шулуун хагаслан хуваасан нэгж урттай хэрчмүүд өгсөн, хэрчмүүдийг байрлал гэж дуудъя. Байрлалуудыг 1-ээс эхлэн шулууны төгсгөл хүртэл эерэг бүхэл тоогоор дугаарлая. 1, 2, 3 гэх мэтээр. Хэрчим хоорондын зай дээрх дурьдсан тоонуудын абсолют зөрүү нь байна.

Лахарл, Этна, Флонне гурав зарим байрлалуудад байрлаж байгаа. Тэд хамгийн их дугаартай мөчирт очхыг хүсэж байгаа. Тэд анхандаа өөр өөр байрлалд байрлаж байгаа.

Дээрх хүүхдүүд эдгээр үйлдлийг нэгээс ихгүй хэрэглэж болно :

  • Тодорхой зай туулах
  • Өөр нэг хүнийг дээрээ өргөх.
  • Өргөсөн хүнээ тодорхой хэмжээний зайд шидэх

Хүүхэд бүр хөдөлгөөний хүрээ хэмээх параметртай бөгөөд хөдөлгөөний хүрээнээс хэтрэхгүй зайтай чөлөөтэй аль нэг байрлалруу очиж болно.

Хэрэв хоёр хүүхэд бие биенээсээ 1 зайтай байвал нэг нэгнээ өргөж болно. Өргөж буй хүүхэд алхахад өргүүлж байгаа хүүхэд цуг явах бөгөөд өргүүлсэн хүүхдийн байр чөлөөтэй болно. Өргүүлсэн хүүхэд ямар нэгэн үйлдэл хийж чадахгүй.

Хүүхэд бүр өөрсдийн шидэх хүрээ хэмээх параметртай. Хэрэв хүүхэд өөр нэг хүүхдийг өргөж байвал шидэх хүрээнээс хэтрэхгүй чөлөөтэй байрлалруу шидэж болно.

Хэрэв хэн нэгэн хүүхэд өргөж байхад дахиад хүүхэд өргөж болно. Жишээ нь, Лахарл Этна Флоннег өргөж байхад нь өргөж болно гэсэн үг юм. Энэ тохиолдолд Этна болон Флонне ямарч хөдөлгөөн хийж чадахгүй ба Лахарл Этнаг Флоннегийн хамт шидэх юм.

Лахарл, Этна, Флонне нар ямарч дарааллаар үйлдлээ хийж болно. Хэрэв нэг нь үйлдэл хийж байвал нөгөө хоёр нь үйлдэл хийж болохгүй.

Хүүхдүүдийн аль нэгнийх нь хүрч болох хамгийн их дугаартай хэрчмийн дугаарыг ол.

Оролт

Эхний мөрөнд гарван тоо байна : Лахарлын байрлал, түүний хөдөлгөөний хүрээ болон шидэх хүрээ. Хоёр болон гуравдугаар мөрөнд харгалзан Этна болон Флоннегийн параметрүүд өгөгдөнө. Гурван хүүхдүүд бүгд өөр байрлалд байрлах бөгөөд өгөгдсөн бүх тоо 1-ээс 10-ын хооронд утга авна.

Гаралт

Лахарл, Этна, Флоннегийн аль нэгнийх нь хүрч болох хамгийн хол хэрчимийн тоо.

Орчуулсан: Б.Алтангэрэл

Жишээ тэстүүд

Оролт
9 3 3
4 3 1
2 3 3
Гаралт
15

Тэмдэглэл

Жишээн дээр яаж 15 дугаар байрлалд очхыг тайлбарлая.

Анхандаа Лахарл 9-р байрлалд, Этна 4-р байрлалд, Флонне 2-р байрлалд байрлаж байна.

Эхлээд Лахарл 6-р байрлалд байрлалд очно.

Флонне 5-р байрлалд байрлалд очоод Этнаг өргөнө.

Лахарл Флоннег өргөж Флоннег 9-р байрлалруу шиднэ.

Флонне Этнаг 12-р байрлалруу шиднэ.

Этна 15-р байрлалруу очно.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...