D. Сонирхолтой геодиз

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Энэхүү тоглоомын газрын зураг Гео хавтан гэдэг дөрвөлжин нүднүүдэд хуваагдсан. Зарим хавтангууд будагдсан. Өнгөгүй Гео хавтангууд тунгалаг өнгөөр будагдсан гэж үз.

Түүнчлэн газрын зураг гео тэмдэгтүүдтэй. Тэд өөр өөр өнгийн пирамидууд шиг харагддаг (тунгалаг өнгийн гео тэмдэгтийг оролцуулана). Гео тэмдэгт болгон гео хавтанд байрладаг ба нэгээс их гео тэмдэгт агуулахгүй.

Гео тэмдэгтүүд устаж болно. Үүнийг сайн ойлгохын тулд гео тэмдэгт устахад юу болдгийг танилцуулъя. Бидэнд устах ёстой гео тэмдэгтүүдийн цуваа байгаа.

Яг одоо устах ёстой гео тэмдэгтийг цувааны хамгийн эхэнд тавья. Дараа нь доорх зааврыг дагаж үйлдлийг гүйцэтгэнэ :

Гео тэмдэгтийг цуваанаас гаргая. Тэрхүү гео тэмдэгтийг агуулж буй хавтангийн өнгөнд анхаарлаа хандуулъя. Хэрэв энэ өнгө тунгалаг биш бөгөөд гео тэмдэгтийн өнгөнөөс өөр бол энэхүү өнгөтэй ижилхэн бүх хавтангууд гео тэмдэгтийн өнгөөр дахин будагдна (тунгалаг өнгийн гео тэмдэгт хавтангуудыг тунгалаг өнгөөр дахин буддаг). Дахин будалт хязгааргүй спираль хэлбэрээр доорх өгөгдсөн чиглэлээр өгөгдсөн хавтангаас эхлэн будагддаг.

Өөрөөр хэлбэл, будагдах ёстой бүх өнгийн хавтангуудыг хязгааргүй спираль дахь байрлалын тоог нь олоод өсөх эрэмбээр будна гэсэн үг юм.

Хэрэв дахин будагдаж байгаа хавтан дээр гео тэмдэгт байвал тэр гео тэмдэгтийг цуваан төгсгөлд тавьна.

Тухайн цуваанд байгаа гео тэмдэгтийн будагдах ёстой бүх нүд будагдаж дуусахад энэхүү гео тэмдэгтийг устгаж цуваанд байгаа дараагийн гео тэмдэгтийг эхэнд тавьснаар үйлдлүүдийг дахин давтах юм. Цувааг хоосон болоход зогсно.

Илүү сайн ойлгохын тулд жишээг ажиглана уу.

Танд бүх гео хавтангуудын өнгө болон гео тэмдэгтүүдийн байрлал өгөгдсөн бол хэдэн удаа дахин будалт явагдахыг ол.

Оролт

Эхний мөрөнд $n$ and $m$ ($1 ≤ n, m ≤ 300$) бүхэл тоо - газрын зургийнн мөр болон баганын тоо.

Дараагийн $n$ мөр болгонд $m$ тоо - Гео хавтангуудын өнгө

Дараагийн $n$ мөр болгонд $m$ тоо - Гео тэмдэгтүүдийн өнгө. Хэрэв -1 бол тэр хавтанд гео тэмдэгт байхгүй гэсэн үг. Үгүй бол дээр дурьдсан гео тэмдэгтийн өнгийн тоо байна.

Бүх өнгө $0$-ээс $10^{9}$ хүртэлх утга авна. $0$ бол тунгалаг өнгө.

Сүүлийн мөрөнд $x$ ба $y$ ($1 ≤ x ≤ n$, $1 ≤ y ≤ m$) - Хамгийн эхэнд аль гео тэмдэгт устахыг заах координат. Мөрийг дээрээс доош, баганыг зүүнээс баруунд 1-ээс эхэлж дугаарласан. $(x, y)$ координатад заавал гео тэмдэгт байна.

Гаралт

Хариу болох ганц тоо: Дахин будалтын тоо. C++ хэл дээр 64-битийн тоо хэрэглэх үед %lld-г хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. %I64d эсвэл cin, cout стриймийг ашиглана уу.

Орчуулсан: Б.Алтангэрэл

Жишээ тэстүүд

Оролт
5 5
9 0 1 1 0
0 0 3 2 0
1 1 1 3 0
1 1 1 3 0
0 1 2 0 3
-1 1 -1 3 -1
-1 -1 -1 0 -1
-1 -1 -1 -1 -1
-1 2 3 -1 -1
-1 -1 -1 -1 2
4 2
Гаралт
35

Тэмдэглэл

Дээрх жишээндэх үйлдлийг дараах зурганд үзүүлэв.

Хэрэв таны хөтөч APNG өргөтгөлийг дэмждэггүй бол энэ хаягаас үзнэ үү. http://assets.codeforces.com/images/geo_slow.gif

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...