C. Эдийн ертөнц

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Энэхүү тоглоомд эд зүйлс болгон түвшинтэй. Өндөр түвшинтэй байх тусам эдийнх нь энгийн параметрүүд нь их байна. Энгийн параметрт довтолгоо (дов), хамгаалалт(хам) ба бусад төрлөөс тэсвэрлэх чадвар (тэс).

Эд болгон ямар нэгэн төрөлд хамаарагддаг. Энд гурван төрөл байна : зэвсэг, хамгаалалт, орб.

Түүнчлэн, эд болгоны дотор шинэ нуугдмал ертөнц оршиж байдаг. Ямар нэг эдийн түвшнийг тэрхүү ертөнцрүү нь аялж ихэсгэж болно. Бид эдийн ертөнцдөх уугуул гэгч нэрлэгддэг зүйлсийг барих болно.

Уугуулууд бол эдийн дотор амьдардаг мангасууд юм. Уугуул бүр тухайн эдийн хаана оршиж байгаагаас шалтгаалж бонусаар хүчийг нь нэмдэг. Уугуулууд нь дараах төрлүүдтэй : гладиатор (эдийн дов-г нэмэгдүүлэгч), харуул (эдийн хам-г нэмэгдүүлэгч) ба физикч (эдийн тэс-г нэмэгдүүлэгч).

Эд болгон өөрийнх нь хэмжээг заасан параметртай. Энэ парамерт нь хамгийн ихдээ хэдэн уугуул тухайн эдэд агуулагдаж болохыг заадаг. Бид эд хооронд уугуулуудыг зөөж болдог. Нэг мөчид хэдэн уугуулуудыг нэг эдээс нөгөө эдрүү багтах зайтай бол зөөж болно. Ямар нэгэн уугуулыг эдээс гадуур хаяж болохгүй - бүх уугуул аль ч мөчид аль нэг эдийн дотор байж байх ёстой.

Лахарл хэдэн тооны эдүүдтэй. Тэр зарим уугуулуудыг эдүүдийн хооронд зөөж өөртөө зэвсэг, хамгаалалт, орб зүүхийг хүсэж байгаа. Зэвсгийн дов нь төгсгөлд нь хамгийн их байна. Дараа нь энэхүү нөхцлийг хангах бүх эдүүдийн дундаас хамгаалалтын хам утгын хамгийн ихийг нь сонгоно. Хэрэв дараах нөхцлүүдийг хангах бүх эдүүдийн орбын тэс утгын хамгийн ихийг нь сонгоно. Лахарлд зэвсгийн хам болон тэс, хамгаалалтын дов болон тэс, орбын дов болон хам утгууд ямарч ач холбогдолгүй.

Лахарлын зүүж болох хамгийн сайн эдүүдийг ол.

Оролт

Эхний мөр $n$ ($3 ≤ n ≤ 100$) бүхэл тоо - Лахарлд байгаа эдүүдийн тоо.

Дараагийн $n$ мөр. Мөр болгон эдүүдийн мэдээллийг агуулна. Мэдээлэл нь дараах хэлбэртэй байна: "$нэр$ $төрөл$ $дов$ $хам$ $тэс$ $хэмжээ$" - эдийн нэр, төрөл, дов, хам, тэс, хэмжээ нь :

  • $нэр$ болон $төрөл$ нь тэмдэгт мөр ба $дов$, $хам$, $тэс$ болон$хэмжээ$ нь бүхэл тоо.
  • $нэр$ жижиг латин үсгээс бүрдэх $1$-ээс $10$ урттай байна.
  • $төрөл$ нь "$weapon$", "$armor$" эсвэл "$orb$" байна. "$weapon$"зэвсгийг, "$armor$" хамгаалалтыг, "$orb$" орбыг төлөөлнө.
  • $0 ≤ дов, хам, тэс ≤ 1000$.
  • $1 ≤ хэмжээ ≤ 10$.

Лахарл бүх төрлөөс дор хаяж нэг эдтэй байна.

Дараагийн мөрөнд $k$ ($1 ≤ k ≤ 1000$) бүхэл тоо - Уугуулуудын тоо.

Дараагийн $k$ мөрд уугуулуудын мэдээллийг агуулна. Мэдээлэл нь дараах хэлбэртэй байна: "$нэр$ $төрөл$ $бонус$ $байрлал$" - Уугуулын нэр, түүний төрөл, эдийн төрлөөс хамаарч хүчийг нь нэмэгдүүлэх утга, байрлаж буй эдийн нэр бөгөөд :

  • $нэр$, $төрөл$ ба $байрлал$ нь тэмдэгт мөр бөгөөд $бонус$ нь бүхэл тоо.
  • $нэр$ жижиг латин үсгээс бүрдэх $1$-ээс $10$ урттай байна.
  • $төрөл$ may be "gladiator$", "sentry$" or "physician$". "gladiator$" гладиаторыг, "sentry$" хамгаалагчийг, "physician$" физикчийг төлөөлнө.
  • $1 ≤ бонус ≤ 100$.

Эдэд байгаа уугуулуудын тоо хэмжээнээс хэтрэхгүй.

Бүх эд болон уугуулуудын нэрс нь хос хосоороо өөр байна.

Оролтонд байгаа бүх үгс болон тоонууд зайгаар тусгаарлагдана.

Гаралт

Эхний мөрөнд хамгийн сайн зэвсгийн нэрийг, түүний уугуулуудын тоо, тэгээд уугуулуудыг тус тус хэвлэнэ.

Хоёр болон гуравдах мөрөнд дээр дурьдсан шиг хамгийн сайн хамгаалалт, орбыг хэвлэнэ.

Тусгаарлалтыг ганц зайгаар хийж өгнө үү.

Хэрэв олон хариу байвал алийг нь ч хэвлэж болно.

Орчуулсан: Б.Алтангэрэл

Жишээ тэстүүд

Оролт
4
sword weapon 10 2 3 2
pagstarmor armor 0 15 3 1
iceorb orb 3 2 13 2
longbow weapon 9 1 2 1
5
mike gladiator 5 longbow
bobby sentry 6 pagstarmor
petr gladiator 7 iceorb
teddy physician 6 sword
blackjack sentry 8 sword
Гаралт
sword 2 petr mike 
pagstarmor 1 blackjack 
iceorb 2 teddy bobby 
Оролт
4
sword weapon 10 2 3 2
pagstarmor armor 0 15 3 1
iceorb orb 3 2 13 2
longbow weapon 9 1 2 1
6
mike gladiator 5 longbow
bobby sentry 6 pagstarmor
petr gladiator 7 iceorb
teddy physician 6 sword
blackjack sentry 8 sword
joe physician 6 iceorb
Гаралт
longbow 1 mike 
pagstarmor 1 bobby 
iceorb 2 petr joe 

Тэмдэглэл

Хоёрдох жишээнд эдүүдэд хоосон зай байхгүй учир уугуул хооронд нь зөөж чадахгүй.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...