A. Өөрчлөлт

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Дисгаеа бол нэгэн дүрийг удирддаг тоглоом юм. Дүрүүдэд өөрсдийн сэлэм болон ид шидэд таарсан чадварууд байдаг. Хэрэв түүнд чадвар байхгүй бол хэрэглэж чадахгүй. Чадваруудын түвшин нь бүхэл тоо байдаг ба хэрэглэвэл чадвар нь ихэсдэг. Ялгаатай дүрүүдийн төрлүүд ялгаатай чадваруудаар ангилагдсан.

Харамсалтай нь эдгээр чадварыг эзэмшихэд хүнд байдаг. Энэхүү хязгаарлалтаас зайлсхийхын тулд өөрчлөлт гэж юм байдаг.

Өөрчлөлт бол дүрийг дахин төрүүлж, өөр биед өмнөх амьдралынх нь туршлагын хэсгийн хамт шилжүүлэхийг хэлдэг.

Өөрчлөлт хийгдсэний дараа дүрд байсан бүх чадвар дараах байдлаар буурна. Хэрэв тухайн чадварын түвшин $x$ байсан бол $k$ гэх коэффициентээр $[kx]$ болж буурна ($[y]$ бол $y$-ийн бүхэл хэсэг ). Хэрэв чадварын түвшин $100$-аас эрс бага бол энэхүү чадвар мартагддаг. Үүний дараа дүр дахин шинэ чадваруудыг эзэмших ба зөвхөн өөрт байхгүй чадварыг сурдаг бөгөөд $0$ түвшинөөс эхэлнэ.

Тэгэхээр тэд дүрийн өмнөх чадвараас тэс өөр дүрийг бүтээж чадна гэсэн үг юм. Жишээ нь шидэт харваач эсвэл хулгайч дайчин байж болох юм.

Таны даалгавар бол өөрчлөлт хийгдсэний дараа таны дүр ямар чадвар болон түвшинтэй болохыг олох юм.

Оролт

Эхний мөр $n$, $m$ ба $k$ - дүрд байгаа чадварын тоо, өөрчлөлт хийгдэх шинэ биеийн эзэмших чадварууд, багасгагч коэффициент. $n$ ба $m$ бүхэл тоонууд, $k$ 2 оронгийн нарийвчлалтай бодит тоо юм. ($1 ≤ n, m ≤ 20$, $0.01 ≤ k ≤ 0.99$).

Дараагийн $n$ мөр, дүрд байгаа чадваруудыг "$name$ $exp$" хэлбэрээр илэрхийлнэ - чадварын нэр болон түвшин : $name$ бол тэмдэгт мөр, $exp$ бол $0$-ээс $9999$ хүртэлх бүхэл тоо.

Дараагийн $m$ мөрөнд өөрчлөлтөнд ороход эзэмших чадваруудын нэр байна.

Бүх нэрний урт нь $1$-ээс $20$ хэтрэхгүй жижиг латин үсгээс бүрдэнэ. Дүрийн эзэмшиж буй чадварууд бүгд ялгаатай нэртэй. Түүнчлэн өөрчлөлтөнд орж эзэмших чадварууд ч гэсэн ялгаатай нэртэй.

Гаралт

Эхний мөрөнд $z$ -- Өөрчлөлтийн дараах чадваруудын тоо. Дараагийн $z$ мөрөнд, чадварын нэр болон түвшнийг цагаан толгойн дарааллаар зайгаар тусгаарлан хэвлэ.

Орчуулсан: Б.Алтангэрэл

Жишээ тэстүүд

Оролт
5 4 0.75
axe 350
impaler 300
ionize 80
megafire 120
magicboost 220
heal
megafire
shield
magicboost
Гаралт
6
axe 262
heal 0
impaler 225
magicboost 165
megafire 0
shield 0
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...