C. Орос рулет

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Орландод бидний мэдэх бүх үйл ажиллагаанууд дууссаны дараа Саша, Рома хоёр хэн нь хамгийн муу байгааг мэдэхийг хүсчээ. Ашгүй Маша хаанаас ч юм эргэдэг цлиндр хэлбэртэй $n$ сумны багтаамжтай дотроо яг $k$ сумтай буу олов. Ингэж тэд асуултынхаа хариуг олохоор шийдэв.

Саша $n$ багтаамжнаас $k$ сумыг хийнэ. Рома цлиндрийг боломжит $n$ эргүүлэлтийг тэнцүү магадлалтайгаар эргүүлнэ. Ингээд тоглоом эхлэж Саша эхлэхээр болов. Тэр бууг толгойруугаа чиглүүлэн гохыг дарна. Хэрэв гохонд сум байхгүй бол цлиндр дахин эргэж Рома үргэлжлүүлэн дээрх үйлдлийг давтна. Хэн нэгэн буудагдах хүртэл энэхүү тоглоом үргэлжлэнэ. Амьд үлдсэн нь ялагч болно.

Саша ялагдахыг хүсэхгүй байгаа. Тэгэхээр тэр өөрийн ялагдах магадлалыг хамгийн бага байхаар сумнуудыг байрлуулах гэж байгаа. Тэр боломжит бүх хуваарилалтуудаас цагаан толгойн хамгийн эхнийхийг нь сонгоно. Хоосон байрлал нь сумтай байрлалаас цагаан толгойн дарааллаар бага байна.

$n$ багтаамжтай цлиндр нь яг $k$ сумтай ба $n$ урттай тэмдэгт мөрөөр дүрсэлж болно. "X" нь сумтай, "." сумгүй байрлалыг дүрслэнэ.

Тэгвэл тоглоом яаж өрнөх талаар илүү дэлгэрэнгүй тайлбарлая. Хамгийн эхний байрлал нь хэнийг ч буудахгүй бол цлиндр зүүн тийш эргэнэ. Тэгээд хамгийн эхний байрлал хамгийн сүүлд очиж, хоёрдахь нь эхний байрлалд очих г.м.

Тэгвэл Саша ялагдах хамгийн бага магадлалтай тэмдэгт мөрүүдийн цагаан толгойн хамгийн багыг сонгоно. Энэхүү тэмдэгт мөрөөр Саша буугаа цэнэглэнэ. Тэгвэл таньд $x_{i}$ хүсэлт болгонд хариулах ёстой. $x_{i}$-р байрлалд сум байгаа юу? гэж.

Оролт

Эхний мөрөнд $n$, $k$ ба $p$ ($1 ≤ n ≤ 10^{18}, 0 ≤ k ≤ n, 1 ≤ p ≤ 1000$) бүхэл тоонууд - цлиндрт байгаа сумны багтаамж, сумны тоо болон хүсэлтийн тоо. Дараагийн $p$ мөрөнд хүсэлтүүд байрлана. Мөр болгонд $x_{i}$ ($1 ≤ x_{i} ≤ n$) дээр дурьдсан байрлалын дугаар байна.

C++ хэл дээр 64-битийн тоо хэрэглэх үед %lld-г хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. %I64d эсвэл cin, cout стриймийг ашиглана уу.

Гаралт

Хүсэлт болгонд байрлал сумгүй бол ".$", хэрэв сумтай бол "X$" гэж хэвлэ.

Орчуулсан: Б.Алтангэрэл

Жишээ тэстүүд

Оролт
3 1 3
1
2
3
Гаралт
..X
Оролт
6 3 6
1
2
3
4
5
6
Гаралт
.X.X.X
Оролт
5 2 5
1
2
3
4
5
Гаралт
...XX

Тэмдэглэл

Цагаан толгойн харьцуулалтыг орчин үеийн програмчлалын хэл дээр < operator-р гүйцэтгэсэн байдаг ба $a$ тэмдэгт мөр нь цагаан толгойн дарааллаар $b$ тэмдэгт мөрөөс бага байхын тулд $a_{i} < b_{i}$ ба ($1 ≤ j < i$) байх бүх $j$-н хувьд $a_{j} = b_{j}$ байдаг $i$ ($1 ≤ i ≤ n$) олдоно.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...