A. Уйтгарлах завгүй

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Уурхайчин Ваганыч мэргэжил дээшлүүлэх сургалтанд суужээ. Сургалтын төгсгөлд авсан "Уйтгарлах завгүй" нэртэй компьютерийн шалгалт л түүнд эвгүй байлаа.

Шалгалтыг тэстээр авч байгаа бөгөөд $n$ асуултаас тогтоно. $i$-р асуулт $a_i$ сонголттой бөгөөд зөвхөн нэг зөв сонголттой.

Асуултуудад эхнээс нь хариулж явах ба асуултын аль ч хувилбарыг сонгохоор дарж болно. Зорилго бол мэдээж $n$ асуулт бүрийн зөв хариултыг сонгох. Хэрвээ Ваганыч ямар нэг асуулт дээр буруу хариулбал өмнө нь бөглөсөн бүх хариултууд идэвхгүй болоод дахиад эхнээс нь буюу 1-р асуултаас эхлэн бөглөх болно.

Ваганыч ухаантай бөгөөд ой санамж сайтай учир бүх үйл явцыг санаад ухаалгаар ашиглаж чадна. Гэвч... тэр даанч итгэхийн аргагүй азгүй нэгэн бөгөөд дээрээс нь нэмээд аль ч асуултын зөв хариуг мэдэхгүй байгаа.

Тиймээс Ваганычид уйтгарлах завгүйгээр тэстүүдийн хариуг сонгож дараад л байхаас өөр арга байсангүй. Хамгийн муугаар бодоход багадаа хэдэн удаа тэст хариу сонгох үйлдэл хийж байж шалгалтыг амжилттай давах вэ.

Оролт

Эхний мөрөнд шалгалтанд ирсэн асуултын тоо $n$ ($1 ≤ n ≤ 100$). Хоёр дахь мөрөнд асуулт бүрийн сонголтын тоо болох $n$ ширхэг $a_i$ бүхэл тоо ($1 ≤ a_i ≤ 10^9$)

Гаралт

Хариу болох ганц тоо: шалгалтыг баталгаатай давахын тулд тэст дугуйлах үйлдлийн тоо.

C++ хэл дээр 64-битийн тоо хэрэглэх үед %lld-г хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. %I64d эсвэл cin, cout стриймийг ашиглана уу.

Орчуулсан: gmunkhbaatarmn

Жишээ тэстүүд

Оролт
2
1 1
Гаралт
2
Оролт
2
2 2
Гаралт
5
Оролт
1
10
Гаралт
10

Тэмдэглэл

Хоёр дахь жишээн дээр. Хамгийн муу тохиолдолд ч гэсэн 5 даралт хангалттай:

  1. Эхний асуултын эхний сонголтыг сонгоно: Буруу хариулт.
  2. Эхний асуултын хоёр дахь сонголтыг сонгоно: Зөв хариулт байх нь гарцаагүй. Одоо $2$-р асуулт руу очно.
  3. Хоёр дахь асуултын эхний сонголтыг сонгоно: Буруу хариулт. Ингээд $1$-р асуулт руу очно.
  4. Эхний асуултын хоёр дахь сонголт: Зөв хариулт. $2$-р асуулт руу очно.
  5. Хоёр дахь асуултын хоёр дахь сонголт: Зөв хариулт байх нь гарцаагүй. Ингээд шалгалтандаа тэнцэнэ.
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...