H. Байлдааны хөлөг онгоц

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 64 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Та байлдааны хөлөг онгоц гэдэг тоглоом мэдэх үү? Хэрэв мэдэхгүй бол энэхүү Wikipedia нийтлэлийг уншина уу: http://en.wikipedia.org/wiki/Battleship_(game).

Танд $10 × 10$ хэмжээтэй усан онгоцны тавцан дээр “Байлдааны хөлөг онгоц” нэртэй тоглоомын онгоцны байрлалууд өгөгдсөн байна. Дүрмийн дагуу уг тавцан дээр дараах онгоцнууд байрлана:

  • Дөрөв хэмжээтэй нэг ширхэг ($4 × 1$ or $1 × 4$ тэгш өнцөгт),

  • Гурав хэмжээтэй хоёр ширхэг ($3 × 1$ or $1 × 3$ тэгш өнцөгт),

  • Хоёр хэмжээтэй гурван ширхэг ($2 × 1$ or $1 × 2$ тэгш өнцөгт),

  • Нэг хэмжээтэй дөрвөн ширхэг ($1 × 1$ тэгш өнцөгт).

Онгоцнууд нь ямар нэгэн байдлаар хазайхгүй, бие биетэйгээ шүргэлцэхгүй, давхцахгүй байна. Онгоц бүр хөндлөн болон босоо чиглэлтэй байрлаж болно. Таны даалгавар эдгээр онгоцнууд нь өгөгдсөн нөхцлүүдийг хангаж байгаа эсэхийг тодорхойлох явдал юм.

Оролт

Эхний мөр нь $n$ ($1 ≤ n ≤ 10$) гэсэн тоо агуулах ба энэ нь усан онгоцны тавцангийн тоо юм. Тавцан бүр тус бүр 10 тэмдэгт агуулсан 10 мөрнөөс бүрдэнэ. Тавцангуудын тодорхойлолтууд нь өөр хоорондоо хоосон мөрөөр тусгаарлагдна.

Гаралт

Хэрэв усан онгоцны тавцан өгөгдсөн нөхцлийг хангаж байвал YES, хангаж чадахгүй бол NO гэсэн $n$ мөрийг хэвлэ.

Орчуулсан: Энхгэрэл

Жишээ тэстүүд

Оролт
2
****000000
0000000000
***00***00
0000000000
00000000**
000**00000
00000000**
000*000000
00000*00*0
0*00000000

****000000
0000000000
***00***00
0000000000
00000000**
000**00000
00000000**
0000*00000
00000*00*0
0*00000000
Гаралт
YES
NO
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...