G. Цомогт нэр өгөх

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 64 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Нэрт дуучин Арёо амжилт авчирах шинэ цомгоо гаргах гэж байгаа билээ.
Харамсалтай нь сүүлийн үед олон цомог худалдаанд гарсан учир тэрээр цомогтоо урьд өмнө байгаагүй, ядаж ойрын хугацаанд ашиглагдаагүй нэр өгөхийн хүсчээ.

Тэрээр урьд өмнө гарсан цомгуудын нэрс болон зөвхөн энэ жил худалдаанд гарсан цомгийн нэрсийг жагсаан бичжээ. Мөн өөрийн цомогт тохирох нэрсийн жагсаалт гаргажээ.

Хэрэв тэрээр урьд өмнө ашиглагдаагүй нэр олж чадвал цомгоо түүгээр нэрлэнэ. Харин ийм нэр олж чадахгүй бол нилээн хэдэн жилийн дотор хэрэглэгдээгүй нэр сонгоно. Хэрэв ийм хоёр нэр олдвол (тухайн жилд ашиглагдаагүй нэр) тэрээр цагаан толгойн үсгийн дарааллаар хамгийн сүүлийн нэрийг сонгоно.

Түүнд цомгоо нэрлэхэд нь тусална уу.

Оролт

Эхний мөр нь урьд өмнө ашиглагдсан нэрсийн тоог илэрхийлэх $n$ ($0 ≤ n ≤ 10^{5}$) бүхэл тоо агуулна.

Дараагийн $n$ мөр нь $m$ ($1 ≤ m ≤ 10^{4}$) гэсэн ганц бүхэл тоо агуулах ба энэ нь тухайн цомгийг нэрлэх боломжтой нэрсийн тоо юм. Түүний дараагийн $m$ мөрүүд нь цомогт тохирох нэр юм. Энэ нь хамгийн ихдээ $14$ ширхэг жижиг латин үсгээс бүтнэ.

Бүх цомгийн нэрс болон боломжит нэрс нь хоосон биш байна.

Гаралт

Цомгийн нэрийг агуулсан нэг цуваа бичнэ үү.

Орчуулсан: Энхгэрэл

Жишээ тэстүүд

Оролт
3
eyesonme 2008
anewdayhascome 2002
oneheart 2003
2
oneheart
bienbien
Гаралт
bienbien
Оролт
2
nasimevasl 2003
basetareha 2006
2
nasimevasl
basetareha
Гаралт
nasimevasl
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...