Codeforces Round #804 (Div. 2)
23:36:54 |
Educational Codeforces Round 131 (Rated for Div. 2)
4 өдрийн дараа |
Codeforces Round #805 (Div. 3)
6 өдрийн дараа |
Codeforces Round #806 (Div. 4)
8 өдрийн дараа |
E. Нэг эгнээнд буй гэрлүүд
хугацааны хязгаарлалт 1 секунд
санах ойн хязгаарлалт 256 мегабайт
оролт стандарт оролт
гаралт стандарт гаралт
Нэг мөрөнд $n$ тооны гэрлүүд байна. Эдгээр нь зүүнээсээ баруун тийш $1$-ээс $n$ хүртэл эрэмбэлэгднэ. Мөн тэнд $n$ тооны товчлуур байна. $i$ дугаартай товчлуур дарахад $x$ болон $i|x$ гэх мэт дугаартай бүх гэрлүүд төлвөө солино.
Хэрэв $c$ болон $a × c = b$ гэсэн тоо байна гэж үзвэл бид $a$ болон $b$ гэсэн хоёр бүхэл тоог $a|b$ гэж хэлнэ.
Амирали товчлуураар тоглох дуртай. Тэр санамсаргүй сонголтоор $k$ товчлууруудыг дарж гэрлүүдийн сүүлийн төлвийг мэдэхийг хүсч байна. Энэхүү даалгаварыг биелүүлэхийн тулд түүнд $Pike$ буюу хэд хэдэн код бичихэд тусална уу.
Оролт
Эхний мөр нь $n$ гэсэн ганц бүхэл тоо агуулах ба энэ нь гэрлүүдийн ($1 ≤ n ≤ 10^{5}$) тоог илэрхийлнэ.
Дараагийн мөр нь $n$ тооны үгнүүдийг агуулна. $i$ дахь үг нь $i$ дугаартай гэрлийн анхны төлвийг харуулна. /Дэлгэрэнгүйг жишээнээс үзнэ үү/
Дараагийн мөр нь $k$ ($1 ≤ k ≤ 10^{4}$) гэсэн ганц бүхэл тоо агуулах ба энэ нь товчлуурыг дарсан тоог илэрхийлнэ. Үүний дараагийн мөрөнд $k$ тоонууд нь $[1, n]$ дарааллаар үргэжлэх ба эдгээр нь дарагдсан товчлууруудын тоог харуулна.
Гаралт
$n$ тооны үг бич. Гэрлүүдийн сүүлийн төлвийг тодорхойл. Дэлгэрэнгүйг жишээнээс үзнэ үү.
Орчуулсан: Энхгэрэл
Жишээ тэстүүд
Оролт
2 off off 2 1 2
Гаралт
on off
Оролт
3 off off on 6 1 1 1 1 2 2
Гаралт
off off on