D. Ам дамжсан яриа

хугацааны хязгаарлалт 5 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр маш их цуурхал тардаг болжээ. Нэг өдөр Aйда цуу яриа хэрхэн бий болдгийг олохоор шийдэв. Тэрээр $n$ тооны найзуудаасаа түүнд туслахын хүсэв. Тэд бүгд тойрог болж зогсоод Aйда эхлээд баруун талдаа зогсч буй хүндээ энгийн тэмдэгт мөр хэлэв. Дараагийн хүн бүр өөрийнхөө баруун талд байгаа хүнд түүнийг дамжуулж хэлсэн. Гэвч тэд тухайн тэмдэгт мөрийг яг сонссон шигээ хэлээгүй. Хүн бүр хамгийн ихдээ дараах хоёрын аль нэг төрлийн өөрчлөлтийг хийж байв.

  • Тэмдэгт мөрийн хамгийн сүүлд сонссон тэмдэгтийг орхигдуулж хэлэх.

  • Тэмдэгт мөрийн төгсгөлд нэг тэмдэгт нэмж хэлэх.

Ингээд тэмдэгт мөр $n$ хүнээр дамжихад (бүтэн цагираг болж дамжсан) Айда өөрийн зүүн талын хүнээс сонсохоор хүлээж байснаасаа нилээд өөр тэмдэгт мөр сонсов. Одоо Айда анхны болон эцсийн тэмдэгт мөрийг гаргаж, дээр дүрслэгдсэн дүрмийн дагуу эхний тэмдэгт мөрнөөс эцсийн тэмдэгт мөрийг мэдэж болох тийм хэсэг код $Pike$ бичихийг хүсч байна.

Оролт

Эхний мэр нь Айдагийн найзуудын тоог харуулсан $n$ ($2 ≤ n ≤ 8 × 10^{6}$) гэсэн бүхэл тоо агуулна. Дараагийн хоёр мөр нь эхний болон эцсийн тэмдэгт мөрийг агуулсан хоосон бус тэмдэгт мөрийг тус тус агуулна. Тэмдэгт мөрийн урт хамгийн ихдээ $10^{7}$ байх ба энэ нь Англи хэлний цагаан толгойн үсгүүд агуулна.

Гаралт

Хэрэв эхний тэмдэгт мөрнөөс эцсийн тэмдэгт мөрийг гаргаж авах боломтжтой бол YES, боломжгүй бол NO гэж хэвлэнэ үү.

Орчуулсан: Энхгэрэл

Жишээ тэстүүд

Оролт
100
Codeforces
MMIODPC
Гаралт
Yes
Оролт
5
MMIOD
CF
Гаралт
No

Тэмдэглэл

The input is case-sensitive, while the output is not.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...