B. Нөхөрсөг тоонууд

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Киана $42$ тооны аль нэг нь нөгөө нэгийгээ хуваадаг бол найз тоонууд гэж үздэг. Жишээ нь $12$, $4$ хоёр нь найзууд юм. Мөн $6$, $6$ хоёр найзууд харин $120$, $36$ хоёр бол найзууд биш.

Тэгээс ялгаатай тоонуудын олонлогийн дурын $2$ тоог сонгон авахад аль нэг нь нөгөөхөө хуваадаг тохиолдолд нөхөрсөг олонлог гэж нэрлэнэ.

Танд тэгээс ялгаатай тооны олонлог өгөгдсөн бол энэ олонлог нөхөрсөг эсэхийг тодорхойл.

Оролт

Эхний мөрөнд хэдэн тоо байхыг илтгэх $n$ ($1 ≤ n ≤ 1000$) тоо өгөгдөнө. Дараагийн мөрөнд тооны олонлог өсөх дарааллаар өгөгдөнө. Бүх тоонуудыг таслалаар тасалж өгөх бөгөөд бүгд урдаа тэггүй хамгийн ихдээ 7 оронтой бүхэл тоонууд байна.

Гаралт

Хэрвээ өгсөн тооны олонлог нь нөхөрсөг байвал "FRIENDS" үгүй бол "NOT FRIENDS" гэж хэвлэ.

Орчуулсан: Энхсанаа

Жишээ тэстүүд

Оролт
4
1,3,6,12
Гаралт
FRIENDS
Оролт
3
1,2,9
Гаралт
NOT FRIENDS
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...