A. "Театр" талбай

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 64 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Бэрландын нийслэл дэх "Театр" талбай нь $n × m$ хэмжээтэй тэгш ѳнцѳгт хэлбэртэй. Хотын ойг тохиолдуулж уг талбайг боржин чулуун хавтангуудаар бүрэхээр шийджээ. Хавтан бүрийн хэмжээ $a × a$.

Талбайг бүрэхэд хамгийн цөөндөө хэдэн хавтан шаардлагатай вэ? Хавтангуудыг эвдэлж, хувааж болохгүй, талбайг бүрэн бүрэх ёстой, талбайгаас илүү гарч болох ба хавтангийн талууд талбайн талуудтай параллел байх ёстой.

Оролт

Эерэг бүхэл $n,m,a$ тоонууд нэг мѳрѳнд ѳгѳгднѳ. ($1 ≤ n, m, a ≤ 10^9$)

Гаралт

Шаардлагатай хавтангуудын тоо.

Орчуулсан: Sugardorj

Жишээ тэстүүд

Оролт
6 6 4
Гаралт
4
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...