E. Ангарагийн хоол

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Та Ангарагийн хоолыг амсаж үзэж байсан уу? Үгүй бол амталж үзэх хэрэгтэй.

Тэдний нэрийн хоол $R$ радиустай хар тавганд шарвинтай хамт ирдэг.

Эхлээд нэг порцоор Алтан Гондурасыг тавьдаг. Энэ нь $r$ радиустай бөгөөд аль болох тавагны ирмэгтэй ойрхон байдаг. Ө.х. Алтан Гондурас тавганы ирмэгтэй дотоод байдлаар шүргэлцдэг. Энэ нь Ангарагчуудын яг таг байдлыг илэрхийлдэг.

Үүний дараа Ягаан Гуадэлоупыг тавган дээр байрлуулна. Гуадэлоуп Алтан Гондурастай давхралдах ёсгүй ба тавагнаас халихгүйгээр хамгийн их радиустай байна. Ө.х. Ягаан Гуадэлоуп дотоод байдлаараа тавагтай, Алтан Гондурастай гадаад байдлаараа тус тус шүргэлцэнэ. Энэ нь Ангарагчуудын эелдэг, хангалуун байдлыг илэрхийлнэ.

Түүнчлэн, Ногоон Булл Териерийн анхны порцыг байрлуулна. Энэ нь Гондурас болон Гуадэлоуптэй шүргэлцэж, тавагнаас халихгүй байхаар хамгийн их радиустай байна.

Дараагийн Ногоон Булл Териерийн порцууд Алтан Гондурас болон өмнөх Ногоон Булл Териертэй шүргэлцэж, тавагнаас халихгүйгээр байрлана.

Хэн нэгнийг Ангарагийнхан Алтан Гондурасын порцыг өгөхөд $k$-р Ногоон Булл Териерийн радиусыг мэдэж чадах юм бол хоолонд хүргэдэг. Та хоолонд хүрч чадах уу?

Оролт

Эхний мөрөнд $t$ ($1 ≤ t ≤ 10^{4}$) бүхэл тоо - тестүүдийн тоо.

Дараагийн $t$ мөр тус бүр гурван бүхэл тоо агуулна : Таваг болон Алтан Гондурасын радиус $R$ болох $r$ ($1 ≤ r < R ≤ 10^{4}$) ба $k$ ($1 ≤ k ≤ 10^{4}$) тоо.

Өмнөх-тестүүдэд $1 ≤ k ≤ 2$ байна.

Гаралт

$t$ мөр болгонд -- $k$-р Ногоон Булл Териерийн радиусыг 6 оронгийн нарийвчлалтай хэвлэ.

Орчуулсан: Б.Алтангэрэл

Жишээ тэстүүд

Оролт
2
4 3 1
4 2 2
Гаралт
0.9230769231
0.6666666667

Тэмдэглэл

Эхний жишээндэх тавгийг доор үзүүлэв.

Хоёрдох жишээндэх тавгийг доор үзүүлэв.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...