B. Унаж буй алх

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Ямар нэг шалтгаанаар алхны хэлбэр дүрс нь үе үеийн Америкийн хүүхэлдэйн киноны гол баатрын толгойнд ашиглагдаж ирсэн. Мэдээж сейф, шкаф, машин, онгоц зэрэг нь ч ашиглагдах нь бий. Гэвч алх нь ихэнх хүүхэлдэйн кинонд дүрслэгддэг.

Алх нь өөр өөр хэлбэр, хэмжээтэйгээр дүрслэгднэ. Ихэнхдээ тэд газрын гүнд шигдсэн баатрын дүрд хувирах нь бий. Гэвч та хэн тэнгэрээс алх шидсэн байж болох талаар бодож үзсэн үү? Хэр зэрэг өндрөөс? Гэвч ба бүхэн энэ мэт асуултуудын талаар бодож сэтгэлээ чилээгээгүй л болов уу.
Алх шидэх нь тийм ч хялбар даалгавар биш гэдэг нь ойлгомжтой юм. Үүний хамгийн алдартай жишээнүүдийн нэгийг дүрслэе.

$p$ өндөрт боломжит хохирогчийн $[0;a]$ хязгаар өөр өөр байх ба $q$ салхины чиглэл $[ - b;b]$ хязгаарт өөр өөр байна. $q$ нь бодит (хөвөгч) тоо байж болох юм. Бид дараах тэгшитгэл нь дор хаяж нэг бодит шийдтэй бол алх хүүхэлдэйн гол дүрийн баатрын толгойг онох магадлалтай гэж үзэж болох юм.

Алх байг онох магадлалыг тодорхойл.

Та $p$ болон $q$ коэффициентууд нь хязгаартаа тэнцүү магадлалтай, биенээсээ хамааралгүй байхаар сонгогдсон гэж үзэж болно.

Оролт

Эхний мөр нь туршилтын тохиолдлуудыг илэрхийлсэн $t$ ($1 ≤ t ≤ 10000$) бүхэл тоо агуулна.

$t$ мөр тус бүр нь өөр хоорондоо зайгаар тусгаарлагдсан $a$ болон $b$ ($0 ≤ a, b ≤ 10^{6}$) бүхэл тоо агуулна. Урьдчилсан туршилт нь $0 < a < 10, 0 ≤ b < 10$-тэй бүх туршилтуудыг агуулна.

Гаралт

Туршилтын тохиолдол бүрт алх байгаа амжилттай зохих магадлалыг харуулсан $t$ мөрүүд бичнэ үү. Бодлогын хариу абсолют алдаанаас нь $10^{ - 6}$-ээс хэтрэхгүй байна.

Орчуулсан: Энхгэрэл

Жишээ тэстүүд

Оролт
2
4 2
1 2
Гаралт
0.6250000000
0.5312500000
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...