F. Жуулчин

хугацааны хязгаарлалт 0.5 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Жуулчин $X$ тэнхлэгийн дагуу алхна. Тэрээр хоёр чиглэлээс аль нэгийг нь сонгож $V$-ээс хэтрэхгүй хурдтай алхна. Мөн тэр хаашаа ч хөдлөлгүй зогсч болно. Жуулчин $t_{1}$ цагт $x_{1}$ координаттай цэгт нэгэн сонирхолтой үйл явдал, мөн $t_{2}$ цагт $x_{2}$ координаттай өөр нэг цэгт өөр нэгэн сонирхолтой үйл явдал болно гэх мэтээр бичсэнийг сониноос харжээ. Эдгээр сонирхолтой үйл явдлууд нь удаан үргэлжлэхгүй ба өөр хоорондоо ойрхон зохион байгуулагдаж байгаа гэж үзэж болно. Хэрэв жуулчин $t_{i}$ цагт $x_{i}$ координаттай цэгт хүрсэн бол түүнийг $i$ үйл явдалд очсон гэж тооцно.

Жуулчин хамгийн ихдээ хэдэн үйл явдалд очиж чадахыг олох программ бичнэ үү. Хэрэв жуулчин:

  • үйл явцын эхлэх үед (цаг 0-тэй тэнцүү байх үед) жуулчин 0 цэгт байсан бол

  • Жуулчин анхны цэгээ өөрөө сонгох боломжтой бол.

Тийм ээ, та адилхан мэт боловч өөр хоёр асуултанд хариулах ёстой.

Оролт

Оролтын эхний мөр нь $N$ ($1 ≤ N ≤ 100000$) гэсэн бүхэл тоо агуулах ба энэ нь сонирхолтой үйл явдлын тоог харуулна. Дараагийн $N$ мөрүүд нь $x_{i}$ болон $t_{i}$ гэсэн хоёр бүхэл тоо агуулах ба эдгээр нь $i$ дахь үйл явдлын координат болон цагийг илэрхийлнэ. Хамгийн сүүлийн мөр нь $V$ гэсэн бүхэл тоо агуулах ба энэ нь жуулчны хамгийн их хурдыг харуулна. Бүх $x_{i}$ нь $ -*10^{8} ≤ x_{i} ≤ 2*10^{8}$ хязгаарт байх бол бүх $t_{i}$ нь $1$ болон $2*10^{6}$-ы хооронд байна. $V$ нь 1000-аас хэтрэхгүй эерэг утга байна. Оролт нь ижил цагт эсвэл ижил газар болох үйл явдлуудыг агуулж болох боловч, ижил газар ижил цагт болох үйл явдлыг агуулахгүй.

Гаралт

Гаралтын ганц мөр нь өөр хоорондоо зайгаар тусгаарлагдсан хоёр бүхэл тоо агуулна. Эдгээр нь жуулчин 0 цэгээс 0 цагт хөдлөн хамгийн ихдээ хэдэн үйл явдал дээр очиж чадах тоо болон хэрэв тэрээр өөрөө эхлэх цэгээ сонгосон бол хамгийн ихдээ очиж чадах үйл явдлын тоог тус тус харуулна.

Орчуулсан: Энхгэрэл

Жишээ тэстүүд

Оролт
3
-1 1
42 7
40 8
2
Гаралт
1 2
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...