B. Фэйстүүкийн чухал валл

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Фэйстүүк бол олонд танигдсан олон нийтийн сүлжээний вэбсайт бөгөөд одоо уг вэбсайт нь Фэйстүүкийн чухал валл хэмээх нэгэн шинэ төсөл хэрэгжүүлж байгаа юм. Уг төсөл нь таны найзуудаас ирэх постуудыг чухал байдлыг тодорхойлогч хүчин зүйлийн дагуу эрэмбэлэх ажээ. Үүний талаар доор тайлбарлав.

Уг чухал байдлыг тодорхойлогч хүчин зүйл нь 3 төрлийн үйл явдлаас хамаарах юм:

  • 1. "$X$ posted on $Y$'s wall" (15 оноо),
  • 2. "$X$ commented on $Y$'s post" (10 оноо),
  • 3. "$X$ likes $Y$'s post" (5 оноо).

$X$ болон $Y$-үүд нь ялгаатай нэрс байна. Эдгээр үйл явдлууд бүр нь $X$ болон $Y$ (эсрэгээрээ мөн адил байна)-ын хоорондох чухал байдлыг тодорхойлогч хүчин зүйлийг дээр өгөгдсөн онооны хэмжээгээр ихэсгэх юм. ($X$ болон $Y$-ын хоорондох чухал байдлыг тодорхойлогч хүчин зүйл нь $Y$ болон $X$-ын хоорондох чухал байдлыг тодорхойлогч хүчин зүйлтэй ижил байна).

Танд дээрх хэлбэрээр өгөгдөх $n$ ширхэг үйл явдал өгөгдөнө (үйл явдлын дугаар болон онооны хэмжээг өгөхгүй). Та өөрт байх чухал байдлыг тодорхойлогч хүчин зүйлийн дагуу эдгээр үйл явдалд байх бүх ялгаатай нэрсийг эрэмбэлэх юм.

Оролт

Эхний мөрөнд таны нэр өгөгдөнө. 2-дахь мөрөнд үйл явдлын тоог илэрхийлэх бүхэл тоо $n$ ($1 ≤ n ≤ 100$) өгөгдөнө. Дараагийн $n$ мөрийн мөр болгонд дээрх хэлбэрээр өгөгдөх яг 1 ширхэг үйл явдал өгөгдөнө. Мөн нэг мөрөнд байх 2 үг бүрийн хооронд яг нэг ширхэг хоосон зай байх бөгөөд өөр илүү хоосон зайнууд өгөгдөөгүй байна. Бүх үсгүүд нь жижиг байх бөгөөд оролтод өгөгдөх бүх нэрс нь хамгийн багадаа 1, хамгийн ихдээ 10 ширхэг Латин жижиг үсгүүдээс тогтсон байна.

Гаралт

$m$ мөр хэвлэх ба энд $m$ нь оролтод өгөгдсөн ялгаатай нэрсийн тоо байх юм (таны нэрийг оруулахгүй). Мөр болгонд яг 1 нэр хэвлэнэ. Та өөрт байх чухал байдлыг тодорхойлогч хүчин зүйлийн дагуу буурах эрэмбээр нэрсийг хэвлэх бөгөөд хамгийн их чухал байдлыг тодорхойлогч хүчин зүйлтэй нь эхэнд хэвлэгдэх юм. Хэрэв 2 болон түүнээс олон тооны нэрс нь ижилхэн чухал байдлыг тодорхойлогч хүчин зүйлтэй байвал тэдгээрийг цагаан толгой дарааллаар (хэл зүйн дараалал) хэвлэнэ үү.

Та өөрийн нэрээс бусад бүх оролтод өгөгдсөн нэрсийг хэвлэх ёстой бөгөөд тухайн хүний чухал байдлыг тодорхойлогч хүчин зүйл нь 0-тэй тэнцүү байсан ч гэсэн тухайн хүний нэрийг хэвлэх ёстой юм.

Орчин үеийн программчлалын хэлнүүдэд хэл зүйн харьцуулалтыг энгийн "<" оператор ашиглан гүйцэтгэх юм. $a$ болон $b$ гэсэн 2 мөрийн хувьд хэрэв $a$ нь $b$ мөрийн угтвар байвал эсвэл $a_{i} < b_{i}$ байх $i$ ($1 ≤ i ≤ min(|a|, |b|)$) оршин байх бөгөөд дурын $j$ ($1 ≤ j < i$)-ын хувьд $a_{j} = b_{j}$ байвал (энд $|a|$ болон $|b|$ нь харгалзан $a$ болон $b$ тэмдэгт мөрүүдийн уртуудыг илэрхийлнэ) $a$ мөрийг $b$ мөрөөс хэл зүйн хувьд бага байна гэж үзнэ.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
ahmed
3
ahmed posted on fatma's wall
fatma commented on ahmed's post
mona likes ahmed's post
Гаралт
fatma
mona
Оролт
aba
1
likes likes posted's post
Гаралт
likes
posted
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...