A. Тэг байхгүй амьдрал

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Хэрвээ бид энэ бүх тэгүүдийг устгасан бол та бидний амьдралыг төсөөлж чадах уу? Мэдээж хэрэг бид маш олон асуудалтай тулгарна.

Бид амьдралынхаа бүх тэгийг устгаж байгаа бол энэ асуудлын хүрээнд бид энгийн нэг жишээ авч үзье, энэ нь нэмэх үйлдэл юмаа. Танд $a + b = c$ гэсэн тэгшитгэл өгсөн гэж бодъё. $a$ ба $b$ нь эерэг бүхэл тоонууд, $c$ нь $a$ ба $b$-гийн нийлбэр. Одоо энэ тэгшитгэлээс бүх тэгүүдийг устгана. Тэгшитгэлээс бүх тэгүүдийг устгасны дараа зөв хэвээр байхуу?

Жишээлбэл тэгшитгэл нь $101 + 102 = 203$ бол бид бүх тэгүүдийг устгахад $11 + 12 = 23$ ийм зөв тэгшитгэл гарна.

Харин $105 + 106 = 211$ тэгшитгэлээс бид бүх тэгүүдийг устгахад $11 + 12 = 23$ ийм буруу тэгшитгэл гарч байна.

Оролт

Оролт нь хоёр мөрнөөс бүрдэнэ. Эхний мөрөнд бүхэл $a$ тоог агуулагдах ба хоёр дахь мөрөнд бүхэл $b$ тоо агуулагдана, эдгээр тэгшитгэл нь дээр дурьдсаны дагуу байна ($1 ≤ a, b ≤ 10^{9}$). Хоёулаа тэгээр эхлэхгүй. $c$ утгыг $c = a + b$ гэж тооцоолно.

Гаралт

Гаралт яг нэг мөр байна. Тэгүүдийг хассаны дараа тэгшитгэл зөв байвал та "$YES$" гэж хэвлэх ёстой ба эсрэг тохиолдолд "$NO$" гэж хэвлэнэ.

Орчуулсан: Даариймаа

Жишээ тэстүүд

Оролт
101
102
Гаралт
YES
Оролт
105
106
Гаралт
NO
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...