E. Үүнийг шилжүүлнэ үү!

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

$6 × 6$ хэмжээ бүхий квадрат хэлбэртэй хүснэгт өгөгджээ. Уг хүснэгт нь $1 × 1$ хэмжээнүүд бүхий $36$ ширхэг чип агуулж байв. Түүнчлэн эдгээр чипүүд нь 36 ширхэг ялгаатай тэмдэгтүүд агуулах ба эдгээр тэмдэгтүүд нь "0"-"9" болон "A"-"Z" нар байх ажээ. Мөн тэмдэгт болгоныг агуулсан яг нэг ширхэг чип байв.

Та дараах үйлдлүүдийг хийж болно: та $6$ мөрийн нэгийг сонгох эсвэл $6$ баганын нэгийг сонгох бөгөөд уг мөр эсвэл баганад байрлах бүх чипүүдийг зүүн эсвэл баруун тийш (уг мөрийн дагуу) , дээш эсвэл доош (уг баганын дагуу) цикл хэлбэрээр нэг байрлал шилжүүлэх юм. Эдгээр үйлдлүүдийг та хэд хэдэн удаа ч хийж болно.

Уг бодлогыг бодохын тулд та дээр дүрслэгдсэн үйлдлүүдийг ашиглан чипүүдийг шилжүүлэх ба ингэснээр үүсэх чипүүд нь өсөх дарааллаар байрласан байх ёстой юм (яг баруун талын зурагт үзүүлснээр байрласан байна). Уг бодлогын нэгэн жишээний бодолтыг доорх зурагт дүрслэв.

Бодлогыг шийдэх үйлдлүүдийн дарааллыг олох программ бичнэ үү. Уг дараалал нь заавал хамгийн богино дараалал байх албагүй боловч таны хэрэглэх үйлдлийн тоо $10000$-аас хэтрэхгүй байх ёстой юм. Түүнчлэн бодлогын шийдэл заавал оршин байна.

Оролт

Оролтын өгөгдөл нь тус бүр нь 6 тэмдэгт агуулах 6 мөрөөр өгөгдөнө. Эдгээр нь хүснэгтийн анхны байрлалыг илэрхийлэх юм. Эдгээр оролтын мөрүүдэд "0123456789ABCDEFGHIJKLMNOPQRSTUVWXYZ" тэмдэгт мөрийн тэмдэгт болгон нь яг нэг удаа өгөгдсөн байна.

Гаралт

Эхний мөрөнд үйлдлүүдийн тоог илэрхийлэх $n$ тоог хэвлэнэ. Дараагийн $n$ мөрөнд үйлдлүүдийн дарааллыг хэвлэх ба нэг мөрөнд нэг үйлдлийг хэвлэнэ. Үйлдлүүд нь 2 тэмдэгтээс тогтох нэг үгээр тодорхойлогдоно. Эхний тэмдэгт нь мөр эсвэл баганын дагуу шилжих чиглэлийг илэрхийлнэ. Иймд боломжит чиглэлүүд нь L", "R" (харгалзан зүүн, баруун чиглэлийг илэрхийлэх ба энэ үед бид тухайн мөрийн дагуу цикл хэлбэрээр шилжинэ), "U", "D" (харгалзан дээш, доош чиглэлийг илэрхийлэх ба энэ үед бид тухайн баганын дагуу цикл хэлбэрээр шилжинэ) байх юм. 2-дахь тэмдэгт нь мөрийн дугаарыг (эсвэл баганын дугаар) илэрхийлэх ба энэ нь "1"-ээс "6" хүртэлх бүхэл тоо байна. Мөрүүд нь дээрээс эхлэн доош хүртэл дугаарлагдсан байх бөгөөд баганууд нь зүүнээс баруун хүртэл дугаарлагдсан байна.

Мөн нийт хийх үйлдлийн тоо нь $10^{4}$-өөс хэтрэхгүй байна. Хэрэв хэд хэдэн шийдэл байвал тэдгээрийн алийг нь ч хэвлэсэн болно.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
01W345
729AB6
CD8FGH
IJELMN
OPKRST
UVQXYZ
Гаралт
2
R2
U3
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...