B. Галт тэрэг

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Билетгүй зорчигч болон шалгагч нар дараах тоглоомыг тоглоно.

Галт тэрэг нь толгойноосоо сүүл хүртэл $1$-ээс $n$ хүртэлх эерэг бүхэл тоонуудаар дугаарлагдсан $n$ ширхэг вагоноор илэрхийлэгдэнэ. Билетгүй зорчигч болон шалгагч нар нь анхандаа ялгаатай 2 вагонуудад байх юм. Минут тутамд галт тэрэг нь дараах 2 нөхцөлийн аль нэгэнд оршиж байна -- хөдөлж байна эсвэл хий зогсож байна. Мөн минут тутамд тоглогчид нь хөдлөх юм.

Шалгагч нь дараах байдлаар хөдөлнө. Шалгагч хөдөлгөөний чиглэлтэй байх бөгөөд тодруулбал галт тэрэгний толгой уруу эсвэл сүүл уруу чиглэн хөдөлж байх юм. Хөдлөх явцдаа шалгагч нь харгалзах чиглэлийн хөрш вагон уруу шилжих юм. Хэрэв тэрээр өөрийн шилжилтийнхээ төгсгөлд нь $1$-р вагон эсвэл $n$-р вагонд орж ирсэн бол тэрээр өөрийн хөдөлгөөний чиглэлээ нөгөө чиглэлээр нь солино. Өөрөөр хэлбэл шалгагч галт тэрэгний толгойноос сүүл уруу мөн буцаад сүүлнээс толгой уруу гэх цикл шилжилтийг уг тоглоомын туршид дахин дахин хийх бөгөөд шилжилт болгоныхоо турш тэрээр нэг л вагоноор шилжих юм. Шалгагч үргэлж хийж болох ганц боломжит шилжилттэй байхыг анхаарна уу.

Билетгүй зорчигчийн шилжилт нь галт тэрэгний нөхцөл байдлаас хамаарч байна. Хэрэв галт тэрэг хөдөлж байвал билетгүй зорчигч нь аль нэг хөрш вагон уруу шилжин хөдөлж болох бөгөөд эсвэл өөрийн байсан газраа хөдлөлгүй үлдэж болох юм. Хэрэв галт тэрэг нь ямар нэгэн буудал дээр буюу хий зогсож байвал билетгүй зорчигч нь галт тэргийг орхин бууна (өөрөөр хэлбэл одоо тэрээр аль ч вагон дотор байхгүй гэсэн үг). Хэрэв уг буудал нь нисэх онгоцны буудал биш байвал тэрээр галт тэрэг уруу дахин орж ирэх бөгөөд $n$ ширхэг вагоны аль нэг уруу орох юм(өөрийн саяхан буусан вагон уруу эргэн орох албагүй бөгөөд мөн хөрш вагон уруу нь эргэн орох ч албагүй байна). Хэрэв галт тэрэг нь хэдэн минутын турш хий зогссон байдалтай байвал тэрээр тухайн минут тутамд галт тэрэгнээс буух бөгөөд эргэн галт тэрэг уруу орсоор байх юм.

Одоо тоглогчдын хийх шилжилтүүдийн дарааллыг тодорхойлъё. Хэрэв өгөгдсөн минутад галт тэрэг хөдөлж байвал эхлээд билетгүй зорчигч шилжилт хөдөлгөөнөө хийх ба дараа нь шалгагч шилжилт хөдөлгөөнөө хийнэ. Хэрэв уг минутад галт тэрэг хий зогсож байвал эхлээд билетгүй зорчигч галт тэрэгнээс буух ба дараа нь шалгагч шилжилт хөдөлгөөнөө хийж үүний дараа билетгүй зорчигч галт тэрэгт эргэн орж ирэх юм.

Хэрэв хугацааны ямар нэгэн мөчид билетгүй зорчигч болон шалгагч нэг вагон дотор байвал шалгагч тоглоомд ялах юм. Ингэснээр тэрээр билетгүй зорчигчийг торгоно. Хэрэв тоглоом эхэлснээс хэсэг хугацааны дараа билетгүй зорчигч нисэх онгоцны буудал дээр ирвэл билетгүй зорчигч тоглоомд ялна. Ингэснээр тэрээр шилжилт хөдөлгөөн хийх явцдаа маш хялбараар уг буудлыг орхин явах бөгөөд уг буудал дээр ахиж хэзээ ч эргэн ирэхгүй юм.

Хугацааны ямар ч мөчид тоглогчид бие биенийхээ байрлалуудыг мэдэж байх юм. Тоглогчид тоглоомыг ухаалаг байдлаар тоглоно. Ялангуяа хэрэв шалгагч тоглоомд ялах бол билетгүй зорчигч нь аль болох удаан тоглоомд хожигдох байдлаар тоглох юм. Шалгагчийн бүх боломжит шилжилт хөдөлгөөнүүд нь цор ганц байдлаар тодорхойлогдох учраас шалгагчийг үргэлж ухаалаг байдлаар тоглож байна гэж үзнэ. Тэгвэл та уг тоглоомын ялагчийг тодорхойлж өгнө үү.

Оролт

Эхний мөрөнд 3-н бүхэл тоо $n$, $m$ болон $k$ өгөгдөнө. Эдгээр нь харгалзан галт тэрэгт байх вагоны тоо, билетгүй зорчигч болон шалгагчийн анхны байрлалыг тус тус илэрхийлнэ ($2 ≤ n ≤ 50$, $1 ≤ m, k ≤ n$, $m ≠ k$).

2-дахь мөрөнд шалгагчийн хөдлөх чиглэл өгөгдөнө. "to head" гэдэг нь шалгагч галт тэрэгний толгой уруу хөдөлж байгааг илэрхийлэх бөгөөд "to tail" гэдэг нь шалгагч галт тэрэгний сүүл уруу хөдөлж байгааг илэрхийлэх юм. Мөн шалгагчийн хөдөлж байгаа чиглэлд дор хаяж нэг вагон оршин байх бөгөөд $1$-р вагон гэдэг нь галт тэрэгний толгойг $n$-р вагон гэдэг нь галт тэрэгний сүүлийг илэрхийлнэ.

3-дахь мөр нь "0" болон "1" гэсэн тэмдэгтүүдээс тогтох бөгөөд $1$-ээс $200$ хүртэлх урттай байна. $i$-р тэмдэгт нь хугацааны $i$-дахь минутад байх галт тэрэгний нөхцөл байдлын талаарх мэдээллийг илэрхийлэх юм. "0" гэдэг нь тухайн минутад галт тэрэг хөдөлж байгааг илэрхийлэх бөгөөд "1" гэдэг нь тухайн минутад галт тэрэг хий зогсож байгааг илэрхийлнэ. 3-дахь мөрийн сүүлийн тэмдэгт нь үргэлж "1" байх бөгөөд энэ нь нисэх онгоцны буудал байх юм.

Гаралт

Хэрэв билетгүй зорчигч тоглоомд ялах бол "Stowaway" гэж хашилтгүйгээр хэвлэнэ үү. Бусад тохиолдолд "Controller" гэж мөн хашилтгүйгээр хэвлэх бөгөөд үүний араас билетгүй зорчигчийн баригдах минутыг зайгаар тусгаарлан хэвлэнэ үү.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
5 3 2
to head
0001001
Гаралт
Stowaway
Оролт
3 2 1
to tail
0001
Гаралт
Controller 2
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...