A. Өрөөний тэргүүлэгч

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Бид танд Кодфорсесийн дүрмүүдийн хэсгийг таницуулахыг зөвшөөрнө үү. Өгөгдсөн дүрмүүд ялимгүй хялбарчлагдсан, бодлогын өгөгдлийг албан ёсны баримтаар хэрэглэ.

Раундын эхэнд оролцогчид өрөөнүүдэд хуваагдана. Өрөө бүрт $n$ оролцогч байна. Тэмцээний үеэр оролцогчид таван бодлого шийдэх ба $A$, $B$, $C$, $D$ болон $E$ байна. Эдгээр бодлогууд тус бүрт өгөгдсөн бодлогыг хэзээ бодсон болон бүрэн бодсон эсэхээс хамаарч оролцогчид оноо авна. Үүнээс гадна оролцогч бусад оролцогч дээр халдлага хийж болно. Оролцогч амжилттай халдлага бүртээ $100$ оноо авах бол амжилтгүй халдлага бүртээ $50$ оноо алдана. Оролцогч бүрийн нийт оноо нь түүний халдлага болон бодлогуудаас авсан оноонуудын нийлбэр байна.

Та өрөөны хувьд тэргүүлэгчийг тодорхойлох ба тэргүүлэгч нь хамгийн их оноотой оролцогч байна.

Оролт

Эхний мөрөнд бүхэл тоон утга $n$ байх ба өрөөний оролцогчдын тоо байна ($1 ≤ n ≤ 50$). Дараагийн $n$ мөрөнд өгөгдсөн өрөөний оролцогчид байна. $i$-р мөр "$handle_{i}$ $plus_{i}$ $minus_{i}$ $a_{i}$ $b_{i}$ $c_{i}$ $d_{i}$ $e_{i}$" хэлбэртэй байх ба харгалзан оролцогчийн тодорхойлолт, амжилттай халдлагуудын тоо, амжилтгүй халдлагуудын тоо ба $A$, $B$, $C$, $D$, $E$ бодлогуудаас авсан оноонууд байна. Оролцогч бүрийн тодорхойлолт нь Латин үсгүүд болон цифрүүд болон доогуур зураасаас бүрдэх $1$-c $20$ тэмдэгтээс бүрдэнэ. Эдгээр тоонуудад дараах хязгаарлалтууд байна:

  • $0 ≤ plus_{i}, minus_{i} ≤ 50$;
  • $150 ≤ a_{i} ≤ 500$ эсвэл $A$ бодлого шийдэгдээгүй бол $a_{i} = 0$;
  • $300 ≤ b_{i} ≤ 1000$ эсвэл $B$ бодлого шийдэгдээгүй бол $b_{i} = 0$;
  • $450 ≤ c_{i} ≤ 1500$ эсвэл $C$ бодлого шийдэгдээгүй бол $c_{i} = 0$;
  • $600 ≤ d_{i} ≤ 2000$ эсвэл $D$ бодлого шийдэгдээгүй бол $d_{i} = 0$;
  • $750 ≤ e_{i} ≤ 2500$ эсвэл $E$ бодлого шийдэгдээгүй бол $e_{i} = 0$.

Бүх тоонууд бүхэл тоо байна. Бүх оролцогчид ялгаатай тодорхойлолттой байна. Өрөөнд цорын ганц тэргүүлэгч байна (өөрөөр хамгийн их оноотой ямар ч хоёр оролцогч байхгүй).

Гаралт

Нэг мөрөнд өрөөний тэргүүлэгчийн нэрийг хэвлэ.

Орчуулсан: Г.Мэндбаяр

Жишээ тэстүүд

Оролт
5
Petr 3 1 490 920 1000 1200 0
tourist 2 0 490 950 1100 1400 0
Egor 7 0 480 900 950 0 1000
c00lH4x0R 0 10 150 0 0 0 0
some_participant 2 1 450 720 900 0 0
Гаралт
tourist

Тэмдэглэл

Жишээн дээрээс оролцогч бүрийн цуглуулсан оноо дараах байдалтай байна:

  • Petr -- $3860$
  • tourist -- $4140$
  • Egor -- $4030$
  • c00lH4x0R -- $ -350$
  • some_participant -- $2220$

Ингээд өрөөний тэргүүлэгч нь tourist байна.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...