E. Маргааш руу нэвтрэх цонх

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Вася "The Elder Trolls III: Morrowindows" тоглоомыг тоглож байлаа. Тоглоомон дахь түүний агуулахад нь маш олон тооны эд зүйлс байдаг ба тэдгээрийн хэмжээнд хязгаар байдаггүй байв. Вася ер нь хичнээн эд зүйлс байгаа тоог нь нарийн мэдэхгүй боловч $x$-ээс хэтрэхгүй $2$-оос багагүй гэдгийг нь л мэддэг байв. Тоглоомонд орсон шинэ өөрчлөлт нь агуулахыг $n$ өөр горимоор хардаг боломжтой болгосон байв. $i$ дүгээр горимд хуудас бүрд $a_i$ эд зүйлс (хамгийн сүүлийн хуудсанд $a_i$-аас бага байж болно) харагдах ба нийтдээ $b_i$ хуудас болж байгааг харуулдаг байлаа. Дажгүй шүү.

Зарим талаар энэ мэдээлэл нь Васяд эд зүйлсийнхээ тоог гаргахад хангалттай байж болох юм. Бас нэг сонирхол татаж буй зүйл нь Вася хамгийн цөөндөө хэдэн янзын горимд агуулахаа харсны дараа доторх эд зүйлсийн тоог мэдэж чадах вэ?

Вася нэг горимд тохируулж авсан мэдээллээ дараагийн горимыг тохируулахдаа ашиглаж чадахгүй. Өөрөөр хэлбэл тэр эхлээд тохируулж үзэх горимуудаа сонгох ба дараа нь энэ горимууддаа тохируулсны дараах мэдээллээ цуглуулж авна.

$a_i$, $x$ тоонууд мэдэгдэж байгаа бөгөөд Васяг хангалттай ухаалаг гэж үзвэл агуулах дахь нийт эд зүйлсийн тоог яг таг мэдэх боломжтой бол хамгийн багадаа хэдэн горимд тохируулж харсаны дараа нийт эд зүйлсийн тоог мэдэх вэ?

Оролт

Эхний мөрөнд $n$, $x$ ($0 ≤ n ≤ 10^{5}, 2 ≤ x ≤ 10^{9}$) гэсэн хоёр бүхэл тоо байна. Дараагийн мөрөнд $n$ ширхэг $a_{i}$ ($1 ≤ a_{i} ≤ 10^{9}$) тоонууд байна. $a_{i}$ тоонуудын зарим нь хоорондоо тэнцүү байж болно.

Гаралт

Бараа материалын тоог тодорхойлох хамгийн бага горимын тоо. Хэрэв ямар нэг шийдэл олдохгүй бол "-1" гэж хэвлээрэй.

Орчуулсан: gmunkhbaatarmn

Жишээ тэстүүд

Оролт
2 4
2 3
Гаралт
2
Оролт
1 4
2
Гаралт
-1

Тэмдэглэл

Хоёр дахь жишээнд Вася эд зүйлсийнхээ тоог яг таг тодорхойлж чадахгүй. Учир нь $2$ хуудсан дахь нийт эд зүйлсийн тоо $3$ юм уу $4$ аль аль нь байх боломжтой.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...