I. Хөгжилтэй тоо

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Эерэг утгатай $a × c = b$ ийм байдлаар хэрэглэгдэх $c$ тоо хэрэв байдаг гэж үзвэл сөрөг биш утгатай $a$ бүхэл тоо нь мөн сөрөг биш утгатай $b$ бүхэл тооны хуваагч болно.
Зарим тоонууд нь үнэхээр сонирхолтой. Удирдагч Сурина сөрөг биш утгатай тооны сонирхолтой шинж чанарыг тодорхойлжээ:

  • Хэрэв бүхэл тоо нь дор хаяж өөрийнхөө аль нэг цифрт хуваагдаж байвал баяртай байна.

  • Бүхэл тоо хэрэв өөрийн бүх цифрт хуваагдаж байвал илүү баяртай байна

  • Хэрэв бүхэл тоо нь өөрийн аль ч цифрт хуваагдахгүй байвал сэтгэлээр унана.

Сурина танаас өгөгдсөн тоо баяртай байна уу, илүү баяртай байна уу эсвал сэтгэлээр унасан байна уу гэж асууж байна.

Оролт

Оролт нь $n$ ($1 ≤ n ≤ 10^{8}$) гэсэн сөрөг биш бүхэл тоо агуулж байна.

Гаралт

Нэг мөрөнд бүхэл тоо нь дараах төрлийн аль болохыг бич: баяртай, илүү баяртай, сэтгэлээр унасан. Төрлийг жижиг үсгээр бичээрэй.

Орчуулсан: Энхгэрэл

Жишээ тэстүүд

Оролт
99
Гаралт
happier
Оролт
29994
Гаралт
happy
Оролт
23
Гаралт
upset

Тэмдэглэл

Хоёр дахь туршилтад $29994$ нь зөвхөн $2$ -д хуваагдана. Гуравдагч туршилтад $23$ нь ерөнхий тоо юм.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...