H. Хойноос нь бичих

хугацааны хязгаарлалт 4 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

$3$-р сарын $14$-нийг $π$ өдөр ($3.1415926...$) буюу Олон Улсын Математикийн өдөр гэдэг. "Гүүфигийн удмынхан" нийгэмлэг энэ өдрийн яг "1:59:26 AM"-д нэгэн програмын нээлтийг хийхээр төлөвлөжээ.

Яг одоо цаг "1:11:11 AM" болж байгаа бөгөөд төлөвлөсөн хугацаа нь дөхчихсөн учраас тэд програмаа тестлэхийн тулд тестлэх програм яаралтай бичиж өгөхийг дэлхийн аугаа програмчдын нэг Хормицдоос хүсчээ. Цагтаа амжихын тулд Хормицд олон зүйл амжуулах хэрэгтэйг мэдсэн тул танаас тусламж хүсч, програмынхаа нэг функцыг танд даалгав. Энэ функц нь тоог хойноос хөрвүүлэн бичдэг програм юм.

Тоог хойноос нь бичих амархан. Жишээ нь "1234" гэсэн тоог хойноос нь бичихэд "4321" болно. Бас нэг анхаарах зүйл бол хэрвээ энэ тоо нь сөрөг байвал хойноос нь бичсэн тоо бас сөрөг тоо байна. Жишээ нь "-123" тоог хойноос нь бичвэл "-321" болно.

Мөн тоо тэгээр эхэлж байвал хөрвүүлэхийнхээ өмнө болон дараа энэ тэгүүдийг арилгаарай. Энэ функцын програмыг бичиж Хормицдын даалгасан үүргийг нэр төртэй гүйцэтгэнэ үү.

Оролт

Нэг мөрөнд бүхэл тоо $n$ өгөгдөнө. ($-10^{1000} < n < 10^{1000}$).

Энэ тоо нь тэгээр эхэлсэн байж болох тул хөрвүүлэхээсээ өмнө тооны эхэнд байх тэгүүдийг арилгаарай. Оролтын өгөгдөл хамгийн ихдээ л $10001$ тэмдэгт агуулна.

Гаралт

Өгөгдсөн тоог хойноос нь бичиж хөрвүүлсэн тоо. Энэ тоо тэгээр эхэлсэн байвал тэгийг нь арилгах ёстойг санаарай.

Орчуулсан: gmunkhbaatarmn

Жишээ тэстүүд

Оролт
23
Гаралт
32
Оролт
-032
Гаралт
-23
Оролт
01234560
Гаралт
654321
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...