C. Онцгой сайн тоонууд

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Хэрвээ $x$ тооны тэгш хуваагчдын тоо нь сондгой хуваагчдын тоотой тэнцүү бол энэ тоог "онцгой сайн тоо" гэж нэрлэе.

Жишээ нь $3$ нь $3$, $1$ гэсэн хоёр хуваагчтай ба хоёулаа сондгой учраас энэ тоо "онцгой сайн тоо" биш. Харин $2$-ын хуваагчид нь $2$, $1$ ба нэг тэгш хуваагч, нэг сондгой хуваагчтай тул энэ нь "онцгой сайн тоо" болж чадна.

Өгөгдсөн $x$ тоог "онцгой сайн тоо" мөн эсэхийг тодорхойл.

Оролт

$x$ тоо ($1 ≤ x ≤ 10^3$).

Гаралт

Хэрвээ мөн бол "yes" үгүй бол "no".

Жич: Та том жижиг үсгийн алинаар нь ч бичсэн болно :)

Орчуулсан: gmunkhbaatarmn

Жишээ тэстүүд

Оролт
2
Гаралт
yes
Оролт
3
Гаралт
no
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...