B. INI-файл

хугацааны хязгаарлалт 5 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

INI файлыг хэлбэрт оруулна гэдэг нь хэлбэрт файлуудын жинхэнэ стандарт билээ. INI файлууд гэдэг нь суурь бүтэц бүхий энгийн текст файлуудыг хэлэх юм. Тэдгээр нь гол төлөв Microsoft Windows-тай хамтран ажилладаг хэдий ч бусад платформууд дээр хэрэглэгддэг ажээ.

INI файлын мөр болгон нь зурагжуулах түлхүүр утга агуулсан байх бөгөөд эсвэл шинэ хэсгийг тодорхойлдог байв. Түлхүүр утга агуулсан мөр нь "key=value" гэсэн хэлбэртэй байх ба энд key гэдэг нь ямар нэгэн шинж чанарын нэр бөгөөд value гэдэг нь уг шинж чанарын утгыг илэрхийлэх юм. Мөн key болон value-ын 2 талд хоосон зайнууд байж болох бөгөөд эдгээрийг авч хэлэлцэх хэрэггүй.

Шинэ хэсэг тодорхойлох мөр нь "[section]" гэсэн хэлбэртэй байна. Энэ нь уг мөрийн араас өгөгдөх бүх түлхүүр утга агуулсан мөрүүд нь уг шинэ хэсгийн шинж чанаруудыг тодорхойлно гэсэн үг юм. Мэдээж хэрэг дараагийн шинэ хэсэг тодорхойлох мөр нь одоогийн хэсгийг өөрчилнө. Шинэ хэсэг тодорхойлох мөрийн аль ч хаалтын эргэн тойронд хоосон зайнууд байж болно.

Түүнчлэн та санал бодлын мөрүүдийг авч хэлэлцэхгүй байх юм. Санал бодлын мөрийн эхний хоосон зайгаас ялгаатай тэмдэгт нь ";" байна.

Таны даалгавар бол өгөгдсөн INI файлыг тусгай аргын дагуу хэлбэрт оруулах программ бичих юм:

  • эхлээд ямар ч хэсэгт харьяалагдахгүй байх бүх түлхүүр утга агуулсан мөрүүдийг хэвлэнэ;
  • бүх хэсгүүдийг тэдгээрийн нэрсийн хэл зүйн (цагаан толгойн) дарааллаар хэвлэнэ;
  • өмнөх 2 хэвлэл доторх түлхүүр утга агуулсан мөрүүдийн дараалал нь "key"-ын хэл зүйн хувьд дараалсан байна;
  • хэрэв нэг хэсэг дотор (эсвэл ямар ч хэсгүүдийн гадна) ижил түлхүүр бүхий нэгээс олон түлхүүр утга агуулсан мөрнүүд байвал зөвхөн нэг мөрийг нь л үлдээнэ (оролтын өгөгдөлд хамгийн сүүлд өгөгдсөн нэгийг нь үлдээнэ);
  • бүх илүү хоосон зай болон мөрүүдийг устгана.

Оролт

Эхний мөрөнд өгөгдсөн INI файл дахь мөрийн тоог илэрхийлэх $n$ ($1 ≤ n ≤ 510$) тоо өгөгдөнө.

Оролтын үлдсэн хэсэгт $n$ ширхэг мөр өгөгдөх бөгөөд эдгээр мөрөнд хүчин төгөлдөр INI файл өгөгдөнө. Хэсгийн утгууд, түлхүүр болон утга нь зөвхөн Латин үсгүүд, цифрүүд, "." болон "-" агуулсан байна.

Мөр болгоны урт нь 255 тэмдэгтээс хэтрэхгүй байх бөгөөд 1 тэмдэгтээс багагүй байна. Бүх мөрнүүдийн нийт урт нь 10000-аас хэтрэхгүй байна.

Гаралт

Хэлбэрт оруулсан INI файлыг хэвлэнэ үү.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
11
a= 1
b=a
a = 2
 ; comment
[z]
1=2
[y]
2=3
[z]
2=1
[w]
Гаралт
a=2
b=a
[w]
[y]
2=3
[z]
1=2
2=1
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...