C. Дугуй ширээн дээрх хөлөг баатрууд

хугацааны хязгаарлалт 0.5 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Дугуй ширээг тойрон $n$ ширхэг хөлөг баатрууд бие биенээсээ ижил зайтай сууна.

Шидтэн Мэрлин Артур хаанд нэгэн мэргэ буулгаж өгчээ. Хэрвээ өнцөг болгон дээрх хөлөг баатрууд бүгд сайхан зантай байх зөв олон өнцөгт олдвол дараа сар ихээхэн аз хийморьтой байна. Олдохгүй бол дараа сар азгүй байна гэж зөгнөжээ.

Хэрвээ гүдгэр олон өнцөгтийн бүх тал ижил урттай болон бүх өнцгүүд хоорондоо тэнцүү бол энэ олон өнцөгтийг зөв олон өнцөгт гэнэ. Энэ бодлогонд зөвхөн $3$-аас олон тооны өнцөгтэй олон өнцөгтийг авч үзнэ.

Доорх зурганд олон өнцөгтүүдийн жишээг харуулжээ. Ногоон цэгүүд сайхан зантай байгаа хөлөг баатруудыг илэрхийлэх бол харин улаан цэгүүд муухай зантай байгаа хөлөг баатруудыг илэрхийлнэ.

Артур хаан хөлөг баатруудынхаа ямар зантай байгааг мэднэ. Түүнийг дараа сар азтай эсвэл азгүй байх эсэхийг олоход туслаарай.

Оролт

Эхний мөрөнд ширээг тойрон сууж буй нийт хөлөг баатруудын тоо буюу $n$ ($3 ≤ n ≤ 10^5$) тоо өгөгдөнө. Дараагийн мөрөнд зайгаар тусгаарлагдсан тоонууд буюу хөлөг баатруудын занг илэрхийлсэн тоонууд дарааллаараа өгөгдөнө. "1"-ээр сайхан зантай хөлөг баатрыг илэрхийлэх бол "0"-ээр муухай зантай хөлөг баатрыг илэрхийлнэ.

Гаралт

Дараагийн сар азтай байвал "YES" гэж хэвлэнэ үү. Эсрэгээрээ азгүй байвал "NO" гэж хэвлэнэ үү.

Орчуулсан: Энхлут

Жишээ тэстүүд

Оролт
3
1 1 1
Гаралт
YES
Оролт
6
1 0 1 1 1 0
Гаралт
YES
Оролт
6
1 0 0 1 0 1
Гаралт
NO
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...