B. Түвшингийн үзүүлэлт

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Түвшингийн үзүүлэлт нь ажлын үйл явцын түвшинг үзүүлэх квадратууд юм. Дараах түвшингийн үзүүлэлтийг авж үзье.

Түвшингийн үзүүлэлт нь нэг шугаманд $n$ ширхэг квадратаас бүтжээ. Тодорхой болгохын тулд квадратуудыг зүүнээс баруун руу $1$-ээс $n$ хүртэлх бүхэл тоогоор тэмдэглэе. Квадрат болгон $0$-ээс $k$ хүртэлх бүхэл тоогоор илэрхийлэгдсэн дүүрэлттэй ($a_{i}$ нь $i$ дэхь квадратын дүүрэлт). $i$ гэсэн түвшингийн үзүүлэлт өгөгдвөл үүний $1, 2, ... , i - 1$ дэхь квадратууд $k$ хэмжээний дүүрэлттэй, $i + 1, i + 2, ... , n$ дэхь квадратууд $0$ хэмжээний дүүрэлттэй, харин $i$ дэхь квадрат $0$-ээс $k$ хүртэл ямар ч хэмжээний дүүрэлттэй байж болно.

Тиймээс түвшингийн үзүүлэлтийн эхний квадратууд үргэлж $k$ хэмжээний дүүрэлттэй. Харин сүүлийн квадратууд үргэлж $0$ дүүрэлттэй байна. Түвшингийн үзүүлэлтэнд хамгийн ихдээ ганцхан квадрат $0$ болон $k$ уусгалтаас өөр байх боломжтой.

Түвшингийн үзүүлэлт хувиар илэрхийлэгдэнэ. Үйл ажиллагааны $t$%-ийг гүйцэтгэсэн гэвэл дараах тэнцэтгэл биш биелэнэ:

$$ \frac{\sum\limits_{i=1}^n a_i}{nk} \leq \frac{t}{100} < \frac{(\sum\limits_{i=1}^n a_i)+1}{nk} $$

Доорх зурганд түвшингийн үзүүлэлтийн нэг жишээг дүрслэв:

$n$, $k$, $t$-ийг өгсөн бол бүх квадратуудын дүүрэлтүүдийг дарааллаар нь хэвлэнэ үү.

Оролт

Зайгаар тусгаарлагдсан гурван бүхэл тоо $n$, $k$, $t$ ($1 ≤ n, k ≤ 100$, $0 ≤ t ≤ 100$) өгөгдөнө.

Гаралт

$n$ ширхэг бүхэл тоог хэвлэ.

Орчуулсан: Энхлут

Жишээ тэстүүд

Оролт
10 10 54
Гаралт
10 10 10 10 10 4 0 0 0 0 
Оролт
11 13 37
Гаралт
13 13 13 13 0 0 0 0 0 0 0 
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...