A. Хэтэрхий урт үгнүүд

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

"localization", "internationalization" гэх мэт урт үгнүүдийг дахин дахин бичих нь ядаргаатай байдаг. Тиймээс 10 тэмдэгтээс урт үгнүүдийг дараах байдлаар товчилъё. Эхний болон сүүлчийн цифрийг бичээд дунд нь хэдэн үсэг байгааг тоолж бичье.

Энэ дүрмээр бол "localization" гэдэг үгийг "l10n", харин "internationalization"-г "i18n" гэж бичнэ.

Танд энэхүү товчлох дүрмийг автоматжуулах даалгавар өгөгджээ. Хэтэрхий урт буюу 10 тэмдэгтээс урт үгнүүдийг дээрх дүрмээр товчлоно. Харин жирийн үгнүүдийг өөрчлөх шаардлагагүй.

Оролт

Эхний мөрөнд $n$ ($1 ≤ n ≤ 100$) тоо. Дараагийн $n$ мөрөнд нэг нэг үг байрлана. Үгнүүд бүгд латин цагаан толгойн жижиг үсгээс тогтох ба, урт нь 1-ээс 100 тэмдэгтийн хооронд байна.

Гаралт

$n$ мөрөнд хэт урт үг бол товчлолыг, жирийн үг бол тэр үгийг нь хэвлэнэ.

Орчуулсан: gmunkhbaatarmn

Жишээ тэстүүд

Оролт
4
word
localization
internationalization
pneumonoultramicroscopicsilicovolcanoconiosis
Гаралт
word
l10n
i18n
p43s
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...