B. Зурвас

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Панги болон бусад далайн моринууд зурвасаар харилцах дуртай. Нэг өдөр Панги дараах асуудалтай тулгарчээ. Тэрээр багтаамж ихтэй урт мессеж илгээхэд тэр нь $n$ тэмдэгт багтаасан хэд хэдэн жижиг зурвас болон хуваагдаж илгээгддэг. Тиймээс зарим үг болон бүтэн өгүүлбэрүүд хуваагдаж илгээгдэх тохиолдол гардаг ажээ.

Пангид энэ таалагдаагүй учир тэрээр өөрөө зурвасаа хэдэн зурваст хувааж бичих хэрэгтэй болох ба энэ нь хамгийн бага тоогоор илгээгдэх бөгөөд ямар нэг үг, өгүүлбэрээ салгаж хувааж шаардлагагүй болно. Хэрэв дараалсан хоёр өгүүлбэр өөр зурваст багтвал тэдний хоорондын зайг орхигдуулж болно (Панги энэ зайг бичдэггүй).

Далайн моринууд дараах аргаар зурвас бичдэг:

ТЕКСТ ::= ӨГҮҮЛБЭР | ӨГҮҮЛБЭР ЗАЙ ТЕКСТ
ӨГҮҮЛБЭР ::= ҮГ ЗАЙ ӨГҮҮЛБЭР | ҮГИЙН ТӨГСГӨЛ  
ТӨГСГӨЛ ::= {'.', '?', '!'}  
ҮГ ::= ҮСЭГ | ҮСЭГ ҮГ  
ҮСЭГ ::= {'a'..'z', 'A'..'Z'}  
ЗАЙ ::= ' '

SPACE гэдэг нь зай гэсэн тэмдгийг илэрхийлж байна.

Тиймээс Панги хэдэн зурвас илгээсэн бэ?

Оролт

Эхний мөр нь ($2 ≤ n ≤ 255$) зурвасын хэмжээг харуулсан $n$ бүхэл тоог агуулна. Хоёр дахь мөр нь текстийг агуулна. Текстийн хэмжээ $10^{4}$ тэмдэгтээс хэтэрч болохгүй. Текст нь дээрх тодорхойлсон форматыг хангана гэж үзээрэй. Тиймээс тус текст хоосон биш гэдгийг харуулж байна.

Гаралт

Эхний бөгөөд цорын ганц энэхүү гаралтын мөрөнд Пангигийн бичсэн зурвасын тоог ол. Хэрэв зурвасыг хуваах боломжгүй бол IMPOSSIBLE гэж бичнэ үү.

Орчуулсан: Энхгэрэл

Жишээ тэстүүд

Оролт
25
Hello. I am a little walrus.
Гаралт
2
Оролт
2
How are you?
Гаралт
Impossible
Оролт
19
Hello! Do you like fish? Why?
Гаралт
3

Тэмдэглэл

Гурав дахь загварыг харцгаая. Энэхүү текст нь “Hello!”, “Do you like fish?”, “Why?” гэсэн гурван хэсэгт хуваагдана.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...