E. Дэд хэсгүүд

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Програмист Саша саяхан өгөгдлийн бүтцийн талаар сурчээ. Нэгэн өдөр түүнийг багш Стас түүнд дэд хэсгүүдийн хамгийн багыг ![][](http://espresso.codeforces.com/9040a33098f83986b0de64475c66584fbfdf0e22.png) хугацаанд олох даалгавар өгчээ. Гэвч Саша уг даалгаврыг хийж чадахгүй байсан тул Стас арай хөнгөвчилж өгөгдсөн тоон дарааллаас өгөгдсөн урттай дараалал бүрийн хувьд ганцхан удаа орсон тоонуудын хамгийн ихийг олох даалгавар өгчээ. Сашад туслана уу.

Оролт

Эхний мөрөнд $n$ болон $k$ $(1≤n≤10^5,1≤k≤n)$ тоонууд зайгаар тусгаарлагдан өгөгдөнө. Энд $n$ тоо нь дарааллын тооны тоо, $k$ тоо нь дэд хэсгийн урт юм.

Дараагийн $n$ мөр бүрт дарааллын элементүүд болох $a_i$$(-10^9≤a_i≤10^9)$ тоо байна.

Гаралт

Гаралт $n–k+1$ мөр байна. $i$ дэх мөрөнд $i$ дүгээр тооноос эхлээд $k$ урттай дараалал дахь яг нэг удаа орсон тоонуудын хамгийн ихийг хэвлэнэ. Хэрэв тийм тоо байхгүй бол "Nothing" гэж хэвлэ.

Орчуулсан: Naranbayar

Жишээ тэстүүд

Оролт
5 3
1
2
2
3
3
Гаралт
1
3
2
Оролт
6 4
3
3
3
4
4
2
Гаралт
4
Nothing
3
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...