C. Тоглоом

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Вася-ын сурдаг сургуульд Костя хэмээх сурагч мөн сурдаг байжээ. Костя физикийн хичээлд дургүй ба тэрээр онлайн тоглоомуудад дуртай байв. Костя өдөр бүр хичээлээ тарж гэртээ ирээд өөрийн цүнхээ гэрийнхээ хамгийн хол орших нэг булан уруу шидчихээд хайртай компьютер дээрээ суудаг байв. Костя тоглоомд хэтэрхий их донтсон ба компьютерт нь цавуудсан юм шиг л тоглодог байв. Хэдэн өдрийн өмнө Костя "HaresButtle" хэмээх нэгэн шинэ RPG тоглоом худалдан авсан бөгөөд уг тоглоом нь энэ төрлийн бусад тоглоомуудаас ялгаатай байлаа. Учир нь уг тоглоомд маш олон тооны эд зүйлс зардаг байв. Бидний мэдэж байгаачлан эд зүйлсийг үндсэн болон нэгтгэл гэж хуваадаг билээ. Гэхдээ зөвхөн үндсэн эд зүйлсийг л худалдан авч болох байв. Харин илүү хүчирхэг нэгтгэл эд зүйлсийг хэсэг тооны үндсэн эд зүйлсийг нэгтгэн үүсгэж болох ажээ.

Түүнчлэн нэгтгэл эд зүйлсийг үүсгэсний дараа бүх бүрэлдэхүүн хэсгүүд нь алга болдог байв. Өөрөөр хэлбэл уг нэгтгэл эд зүйлсийг үүсгэхэд оролцсон бүх үндсэн эд зүйлс нь алга болох юм.

Костя бол уг тоглоом доторх холбооны улсын толгойлогч бөгөөд иймд тэрээр зөвхөн өөрийнхөө гэлтгүй өөрийн талын хүмүүстээ ямар эд зүйлс байгаа болохыг санаж байх ёстой юм. Та Костя болон түүний хүмүүсийн худалдан авсан эд зүйлсийн дарааллыг ашиглан тэдгээрийн тус бүр нь хэдэн ширхэг ямар эд зүйлс цуглуулсан болохыг тодорхойлох юм. Түүнчлэн анхандаа хэн ч ямар ч эд зүйлсгүй байсан гэж үзнэ үү.

Оролт

Эхний мөрөнд 4-н ширхэг натурал тоо өгөгдөнө: Костя-ын талын хүмүүсийн тоог илэрхийлэх $k$ ($1 ≤ k ≤ 100$), үндсэн эд зүйлсийн тоог илэрхийлэх $n$ ($1 ≤ n ≤ 50$), нэгтгэл эд зүйлсийн тоог илэрхийлэх $m$ ($0 ≤ m ≤ 50$) болон түүний хүмүүсийн худалдан авсан эд зүйлсийн тоог илэрхийлэх $q$ ($1 ≤ q ≤ 500$) тус тус өгөгдөнө. Дараагийн $n$ мөрөнд үндсэн эд зүйлсийн нэрс өгөгдөнө. Эдгээрийн дараагийн $m$ мөрөнд нэгтгэл эд зүйлсийн тайлбар нь дараах хэлбэртэйгээр өгөгдөнө:

: , , ...

Бүх тоонууд нь натурал тоонууд байх бөгөөд 100-аас хэтрээгүй байна ($1 ≤ X ≤ n$).

Бүх эд зүйлсийн нэрс нь ялгаатай байх бөгөөд Латин жижиг үсгүүдээс тогтсон байна. Мөн нэр болгоны урт нь 1-ээс 100 хүртэлх (эдгээр нь өөрсдөө мөн орно) тооны тэмдэгт байх юм. Нэгтгэл эд зүйлсийн тайлбар дахь бүх үгнүүд нь яг нэг хоосон зайгаар тусгаарлагдсан байна. Мөн шинээр үүсэх эд зүйлийн бүх бүрэлдэхүүн хэсгүүд нь ялгаатай байх бөгөөд эдгээр нь аль хэдийн үндсэн эд зүйлсийн нэр хэлбэрээр оролтод өгөгдсөн байх юм.

Дараагийн $q$ мөрийн мөр болгонд эд зүйл худалдан авсан Костя-ын талын хүний дугаарыг илэрхийлэх $a_{i}$ ($1 ≤ a_{i} ≤ k$) болон худалдан авсан эд зүйлийн нэр өгөгдөнө. Тоглоом доторх баатар болгоны үүргэвч нь хязгааргүй том бөгөөд худалдан авсан ямар ч эд зүйл нь үүргэвч дотор нь багтана гэж үзнэ үү.

$i$-дахь худалдан авалтыг хийсний дараа нэгтгэл эд зүйл үүсгэх нэгээс ихгүй тооны боломж олдох юм. Хэрэв ийм боломж олдвол тоглоомын баатар нь уг боломжийг заавал ашиглана гэж үзнэ үү. Тоглоомын баатар гэдэг нь Костя-ын тоглож буй тоглоом доторх дүрүүд буюу түүний талын хүмүүсийг хэлж байгааг анхаарна уу.

Гаралт

Гаралт нь заавал $k$ ширхэг блок агуулсан байна. Блок болгоны эхний мөрөнд $i$-дахь хүнд байх ялгаатай эд зүйлсийн тоог илэрхийлэх $b_{i}$ тоог хэвлэнэ. Дараа нь уг блок $b_{i}$ ширхэг мөр агуулах бөгөөд мөр болгонд $i$-дахь хүнд байх эд зүйлийн нэр болон уг эд зүйлийн тоог хэвлэсэн байх юм. Эдгээр мөрүүдийг эд зүйлсийн нэрсийн хэл зүйн дарааллын дагуу хэвлэсэн байна. Мөн блок болгонд байх бүх эд зүйлс нь ялгаатай байх бөгөөд $b_{i}$-ээс бусад бүх тоонууд нь эерэг байх ёстойг анхаарна уу.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
2 3 2 5
desolator
refresher
perseverance
vanguard: desolator 1, refresher 1
maelstorm: perseverance 2
1 desolator
2 perseverance
1 refresher
2 desolator
2 perseverance
Гаралт
1
vanguard 1
2
desolator 1
maelstorm 1
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...