A. Залуу физикч

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Васяа нэрт залуу их сургуулийн төгсөх ангид суралцаж байгаа. Нэг өдөр Васяа өөрийн дэмждэг хоккейн багийнхаа тоглолтыг үзэхээр шийджээ. Тэрээр хоккэйд физикээс илүү дуртайгаас болоод гэрийн даалгавараа хийхээ мартчихсан байв. Ялангуяа өөрийнхөө физик туршилтаа дуусгахаа мартаж. Маргааш нь багш нь Васяад ихэд уурлаж түүнд хичээл заахаар болсон байна. Ингээд залхуу оюутандаа нэгэн хялбархан даалгаварыг өгчээ. Огторгуйд тайван оршиж буй биет ба биетэд нөлөөлөх хүчнүүд өгөгдсөн. Биет (0; 0; 0) цэг дээр байгаа. Васяа үүнийг тэнцвэртэй байх эсэхийг нь тодорхойлоход болох юм. Бүх векторуудын нийлбэр нь 0-тэй тэнцүү байх эсэхийг нь шалгахад болох учир үнэхээр хялбархан ажил гэж Васяа боджээ. Тиймээс тэрээр бодлогыг бодож эхэлсэн байна. Гэвч дараа нь тэнд үйлчилж буй маш их хүчнүүд гарч ирсэн учир Васяа таны тусламжгүйгээр асуудлаа шийдэж чадахгүй байна. Түүнд туслаж, өгөгдсөн хүчнүүдийн векторын нөлөөнд биет тайван байна уу хөдөлж байна уу гэдгийг нь тодорхойлох програм бич.

Оролт

Эхний мөрөнд бүхэл тоо $n$ $(1 ≤ n ≤ 100)$ тоо өгөгдөнө. Дараачийн $n$ мөрөнд хүчний векторыг илэрхийлэх $x_i$, $y_i$, $z_i$ $( - 100 ≤ x_i, y_i, z_i ≤ 100)$ координатууд өгөгдөнө.

Гаралт

Хэрэв биет тэнцвэртэй байвал "YES", эсрэг тохиолдолд "NO" гэж хэвлэнэ үү.

Орчуулсан: Э.Шүрэнчулуун

Жишээ тэстүүд

Оролт
3
4 1 7
-2 4 -1
1 -5 -3
Гаралт
NO
Оролт
3
3 -1 7
-5 2 -4
2 -1 -3
Гаралт
YES
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...