E. Оновчтой цэг

хугацааны хязгаарлалт 3 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Голд хөвсөөр Герда ид шид мэддэг нэгэн хөгшин хатагтайн гэрт ирсэн бөгөөд уг хатагтай Гердаг өөрийн охин болгон авхаар шийджээ. Тэрээр Герда-г Кэй-ийн талаар мартаасай гэж хүсэж байгаа ба иймд тэрээр цэцэрлэгт ургасан бүх сарнайг газар доор байрлуулав.

Ингэснээр тус цэцэрлэгт амьдардаг сохор номин газраас дээш гаралгүйгээр сарнайг харах боломжтой болжээ. Ерөнхийдөө сохор номин нь хараагүй байдаг боловч уг сохор номин нь хөгшин хатагтайн ачаар онцгой мэдрэх чадвартай болсон байв. Тухайлбал тэрээр газар доорх ямар ч эд зүйлсийг ямар ч зайнаас харж чадах бөгөөд бүр бартаа саад болон бусад зүйлсийг нэвт харж чаддаг ажээ. Харамсалтай нь ямар нэгэн зүйлийг харах үед тухайн зүйл нь тод томруун харагдах эсэх нь харж буй эд зүйл хүртэлх Манхаттаны зайнаас хамаардаг байв.

Сохор номин сарнайг харах оновчтой цэгийг олохыг хүсэж байгаа бөгөөд ингэхдээ тэрээр сарнай хүртэлх Манхаттаны зайнуудын хамгийн их утга нь боломжит хамгийн бага байх бүхэл тоон координатуудтай цэгийг олохыг хүсжээ.

Иймд тэрээр танаас тусламж хүсжээ.

$(x_{1},  y_{1},  z_{1})$ болон $(x_{2},  y_{2},  z_{2})$ гэсэн 2 цэгийн хоорондох Манхаттаны зай нь $|x_{1} - x_{2}| + |y_{1} - y_{2}| + |z_{1} - z_{2}|$ байна.

Оролт

Оролтын эхний мөрөнд бүхэл тоо $t$ ($1 ≤ t ≤ 100 000$) өгөгдөх ба энэ нь тестүүдийн тоог илэрхийлэх юм. Дараагийн яг $t$ блокын тус болгонд нь яг нэг ширхэг тестийн тайлбар өгөгдөнө.

Блок бүрийн эхний мөрөнд бүхэл тоо $n_{i}$ ($1 ≤ n_{i} ≤ 100 000$) өгөгдөх ба энэ нь уг тест-дэх сарнайн тоог илэрхийлнэ. Дараагийн $n_{i}$ мөрийн мөр болгонд 3 ширхэг бүхэл тоо өгөгдөх ба эдгээр нь харгалзах сарнайн координатуудыг илэрхийлнэ. 2 болон түүнээс олон тооны сарнай ижил байрлал дээр байж болохыг анхаарна уу.

Түүнчлэн бүх $n_{i}$-уудын нийлбэр нь $100 000$-аас хэтрэхгүй байх бөгөөд бүх координатуудын абсолют утгууд нь $10^{18}$-аас хэтрэхгүй байна.

Гаралт

$t$ ширхэг тест бүрийн хувьд 3 ширхэг бүхэл тоонууд хэвлэх ба тодруулбал сарнайг харах оновчтой цэгийн координатуудыг хэвлэх юм. Хэрэв олон оновчтой хариултууд байвал тэдгээрийн алийг нь ч хэвлэсэн болно.

Оновчтой цэгийн координатууд нь ямар нэгэн сарнай нь координатуудтай давхацсан байж болно.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
1
5
0 0 4
0 0 -4
0 4 0
4 0 0
1 1 1
Гаралт
0 0 0
Оролт
2
1
3 5 9
2
3 5 9
3 5 9
Гаралт
3 5 9
3 5 9

Тэмдэглэл

Эхний жишээнд цэгээс сарнай хүртэлх хамгийн их Манхаттаны зай нь $4$-тэй тэнцүү байна.

2-дахь жишээнд боломжит хамгийн их зай нь $0$ байна. Сарнайн байрлалууд нь өөр хоорондоо болон оновчтой цэгийн байрлалтай давхцаж болохыг анхаарна уу.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...