C. Хулгайч нарын бугуйн цаг

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Герда-ын машин уруу дайрсан хулгайч нар нь хаант улсын цагдаа нараас маш амжилттай нуугдаж чаджээ. Тэд өөрсдийн бугуйн цагийг хэрэглэдэг бөгөөд энэ тэдгээрийг барихад ихээхэн хүндрэл учруулж байв.

Нэгт, тэд хаант улсын цагдаа нар математиктаа муу гэдгийг мэдэх учраас $7$ суурьтай байрлалын тооллын систем ашигладаг. 2-т, тэд нэг өдрийг $n$ цаг болгон хуваасан ба цаг болгон нь $m$ минуттай байна. Хулгайч бүрийн хувийн цаг нь 2 хэсэгт хуваагдсан байв. Үүнд: эхний хэсэг нь $0$-ээс $n - 1$ хүртэлх дурын бүхэл тоог дүрслэхийн тулд шаардагдах байрлалуудын боломжит хамгийн бага тоог агуулах бөгөөд 2-дахь хэсэг нь $0$-ээс $m - 1$ хүртэлх дурын бүхэл тоог дүрслэхийн тулд шаардагдах байрлалуудын боломжит хамгийн бага тоог агуулах юм. Эцэст нь, хэрэв ямар цэгэн цаг эсвэл минутыг уг цагт байгаа байрлалуудаас цөөн тооны байрлал ашиглан 7 суурьтай тооллын систем дээр дүрсэлж болж байвал тухайн цаг эсвэл минутын тэмдэглэлийн эхэн хэсэгт шаардлагатай 0-үүдийг нэмж бичдэг байв.

$0$ гэсэн тоог дүрслэхийн тулд цагийн хэсгүүд нь дор хаяж нэг ширхэг байрлал агуулж байх ёстойг анхаарна уу.

Бяцхан хулгайч цаг дээр дүрслэгдэх бүх цифрүүд нь ялгаатай байх хугацааны мөчүүдийн (өөрөөр хэлбэл цаг болон минутын нарийвчилсан утгууд) тоог олохыг хүсжээ. Түүнд туслан уг тоог тооцоолж өгнө үү.

Оролт

Эхний мөрөнд 2 бүхэл тоо $n$ болон $m$ ($1 ≤ n, m ≤ 10^{9}$) нь 10-тын тооллын систем дэх бичлэгээрээ өгөгдөх ба эдгээр нь харгалзан нэг хоногт байх цагийн тоо болон нэг цагт байх минутын тоог илэрхийлнэ.

Гаралт

Цаг дээр дүрслэгдэх бүх цифрүүд нь ялгаатай байх цаг болон минутын ялгаатай хосуудын тоог илэрхийлэх ганц бүхэл тоог 10-тын тооллын систем дэх бичлэгээр нь хэвлэнэ үү.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
2 3
Гаралт
4
Оролт
8 2
Гаралт
5

Тэмдэглэл

Эхний жишээнд, боломжит хосууд нь дараах байдалтай байна: $(0: 1)$, $(0: 2)$, $(1: 0)$, $(1: 2)$.

2-дахь жишээнд, боломжит хосууд нь дараах байдалтай байна: $(02: 1)$, $(03: 1)$, $(04: 1)$, $(05: 1)$, $(06: 1)$.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...