B. Эрчим хүчний солилцоо

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Дэлхий даяар эрчим хүчний хямралд орж байгаа нь хүн бүрийн санаа зовоосон асуудал юм. Бяцхан Петяд энэ асуудал таалагдахгүй байгаа бөгөөд тэрээр эх дэлхийгээ аврахыг хүсч байна. Ийм зорилгоор түүнд ижил хэмжээний эрчим хүч агуулж байх аккумляторууд хэрэгтэй. Эхэндээ аккумлятор тус бүр тодорхой хэмжээний эрчим хүч агуулж байлаа.

Жишээ нь $i$ дахь аккумлятор $a_{i}$ хэмжээний аккумлятор агуулна. Цаг тутамд $x$ (бүхэл тоо байх шаардлагагүй) хэмжээний эрчим хүч дамжуулж байсан ба үүнийг $k$ хувь нь алдагдана. Хэрэв $x$ хэмжээний эрчим хүчийг нэг аккумлятороос нөгөөд дамжуулвал эхний аккумлятор дахь эрчим хүч хэмжээ $x$ нэгжээр буурч, хоёр дахь аккумлятор дахь эрчим хүчний хэмжээ $x - \frac{xk}{100}$ хувиар нэмэгдэнэ.

Шилжүүлэлт хийсний дараа аккумлятор тус бүрт (ижил хэмжээтэй байх) хамгийн ихдээ хэр хэмжээний эрчим хүч байхыг олоход Петяд тусална уу.

Оролт

Оролтын эхний мөр нь $n$ болон $k$ ($1 ≤ n ≤ 10000, 0 ≤ k ≤ 99$) гэсэн бүхэл тоо агуулах ба эдгээр нь аккумляторын тоо болон эрчим хүчийг дамжуулах үед алдагдах эрчим хувь юм.

Дараагийн мөр нь $a_{1}, a_{2}, ... , a_{n}$ гэсэн $n$ ширхэг бүхэл тоо агуулах ба эдгээр нь 1, 2, 3 гэх мэт $n$ дахь аккумлятор хүртэл тус бүр ($0 ≤ a_{i} ≤ 1000, 1 ≤ i ≤ n$) байх эрчим хүчний хэмжээг тус тус харуулна.

Гаралт

Дамжуулалт хийсний дараа аккумлятор тус бүрт байж болох хамгийн их хэмжээний эрчим хүчний хэмжээг хэвэлнэ үү. Хариуны үнэмлэхүй болон харьцангуй алдаа нь $10^{ - 6}$ хэтрэхгүй

Орчуулсан: Энхгэрэл

Жишээ тэстүүд

Оролт
3 50
4 2 1
Гаралт
2.000000000
Оролт
2 90
1 11
Гаралт
1.909090909
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...