B. Сэлгэмлийг нөхөн сэргээх

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

$A = {a_1, a_2, ..., a_n}$ нь эхний $n$ натурал тоо ${1, 2, ..., n}$-ийн сэлгэмэл байг. Танд эерэг бүхэл тоо $k$ болон өөр нэгэн дараалал $B = {b_1, b_2, ..., b_n}$ өгөгдсөн, энд $b_i$ нь $A$ дахь $a_t = i$ элементээс зүүн талд орших $a_j ≥ (i + k)$ байх $a_j$ элементүүдийн тоо.

Жишээлбэл, хэрвээ $n = 5$ бол $A$ нь ${5, 1, 4, 2, 3}$ байх боломжтой. $k = 2$ байхад $B$ нь ${1, 2, 1, 0, 0}$ гэж өгөгднө. $k = 3$ бол, $B = {1, 1, 0, 0, 0}$ байна.

$X = {x_1, x_2, ..., x_n}$, $Y = {y_1, y_2, ..., y_n}$ хоёр дарааллын хувьд, $i$-р элемент нь $x_i ≠ y_i$ байх эхний элемент байг. Хэрвээ $x_i < y_i$ бол $X$ нь толь зүйн дарааллаар $Y$-ээс бага, хэрвээ $x_i > y_i$ бол $X$ нь толь зүйн дарааллаар $Y$-ээс их байна.

$n$, $k$, $B$ өгөгдсөн бол, толь зүйн дарааллаар хамгийн бага байх $A$-г тодорхойл.

Оролт

Эхний мөр зайгаар тусгаарлагдсан $n$, $k$ ($1 ≤ n ≤ 1000$, $1 ≤ k ≤ n$) хоёр бүхэл тоог агуулна. Хоёрдахь мөр $B = {b_1, b_2, ..., b_n}$-ийн утгууд болох $n$ ширхэг бүхэл тоог агуулна.

Гаралт

Толь зүйн дарааллаар хамгийн бага $A = {a_1, a_2, ..., a_n}$ болох $n$ бүхэл тоог хэвлэ. Ямар ч байсан хариу олдно.

Орчуулсан: Sugardorj

Жишээ тэстүүд

Оролт
5 2
1 2 1 0 0
Гаралт
4 1 5 2 3 
Оролт
4 2
1 0 0 0
Гаралт
2 3 1 4 
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...