A. Алаг үзэлтэй багш

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Багш шавь нартаа ирис өгөхөөр шийдэв. Тэр $n$ сурагчдаа нэг эгнээнд зогсохыг хүсэв. Энэ багш үнэхээр алаг үзэлтэй хүн тул ириснүүдийг дараах байдлаар хуваах дүрмийг дагав.

Тэр эхний хоёр хүүхдийг хараад илүү өндөр дүнтэй хүүхдэд нь илүү ирис өгдөг. Хэрвээ тэд адил дүнтэй бол ижил тооны ирис өгнө. Ийм үйл ажиллагаа эхний хосоос сүүлийн хос хүртэл бүх зэрэгцээ хос сурагчдад үйлчилнэ.

Сурагч бүр дор хаяж нэг ирис хүлээн авна. Та, багш сурагч бүрт ийм байдлаар тараахад нийт ирисний тоо хамгийн багадаа хэд байж болохыг олох ёстой.

Оролт

Эхний мөрөнд сурагчдын тоо болох $n$ ($2 ≤ n ≤ 1000$) бүхэл тоог агуулна. Дараагийн мөр $(n - 1)$ ширхэг "L", "R", "=" тэмдэгтийг агуулна. Зэрэгцээ хос сурагч бүрийн хувьд "L" нь зүүн талын сурагч өндөр дүнтэй, "R" нь баруун талын сурагч өндөр дүнтэй, "=" нь ижил дүнтэй гэсэн утгатай.

Гаралт

Гаралт зайгаар тусгаарлагдсан, харгалзан нэгдүгээрхээс эхлэн сүүлийн сурагч хүртэл, сурагч бүрт өгсөн ирисний тоо болох $n$ бүхэл тоог агуулна.

Орчуулсан: Sugardorj

Жишээ тэстүүд

Оролт
5
LRLR
Гаралт
2 1 2 1 2
Оролт
5
=RRR
Гаралт
1 1 2 3 4
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...