A. Бяцхан Артем ба бэлгүүд

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Бяцхан Артем өөрийн төрсөн өдрөөр $n$ ширхэг чулуу авсан ба одоо тэрээр эдгээр чулуунуудын заримыг Маша-д өгөхийг хүсжээ. Тэрээр Маша хүлээн авч буй бэлгийн үнэ цэнээс илүүтэйгээр бодит байдалд илүү их анхаарал хандуулна гэдгийг мэдэж байгаа бөгөөд иймд тэрээр Маша-д аль болох олон удаа чулуунуудаа өгөх юм. Тэгсэн хэдий ч Маша хамгийн сүүлд авсан бэлгээ л санах учраас Артем түүнд ижил тооны чулуунуудыг дараалан 2 удаа өгч болохгүй. Жишээлбэл Артем эхлээд түүнд $3$ чулуу дараа нь $1$ чулуу, мөн дараа нь $3$ чулуу өгч болох боловч түүнд $3$ чулуу өгснийхөө яг дараа нь дахин $3$ чулуу өгч болохгүй юм.

Тэгвэл Артем Маша-д хэдэн удаа бэлэг өгч чадах вэ?

Оролт

Ганц мөрөнд Артем-ын төрсөн өдрөөрөө авсан чулуунуудын тоо болох бүхэл тоо $n$ ($1 ≤ n ≤ 10^{9}$) өгөгдөнө.

Гаралт

Артем Маша-д өгч болох бэлгүүдийн боломжит хамгийн их тоог хэвлэнэ үү.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
1
Гаралт
1
Оролт
2
Гаралт
1
Оролт
3
Гаралт
2
Оролт
4
Гаралт
3

Тэмдэглэл

Эхний жишээнд Артем Маша-д зөвхөн $1$ ширхэг чулуу л өгч чадна.

2-дахь жишээнд Артем Маша-д 2 удаа $1$ ширхэг чулуу өгч болохгүй учраас түүнд $1$ эсвэл $2$ ширхэг чулуу өгч чадах юм.

3-дахь жишээнд Артем Маша-д эхлээд $2$ ширхэг чулуу өгөх ба дараа дахин $1$ ширхэг чулуу өгнө.

4-дэх жишээнд Артем Маша-д эхлээд $1$ ширхэг чулуу өгөх ба дараа нь $2$ ширхэг чулуу өгөх бөгөөд сүүлд нь дахин $1$ ширхэг чулуу өгнө.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...