F. 4-н хуваагчид

хугацааны хязгаарлалт 10 секунд

санах ойн хязгаарлалт 768 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Хэрэв бүхэл тоо $a$ нь өөр нэг бүхэл тоо $b$-д хуваагдаж байвал $b$ тоог $a$-ын хуваагч гэж нэрлэдэг.

Жишээлбэл: $12$ нь $6$-н ширхэг эерэг хуваагчтай ба тэдгээр нь $1$, $2$, $3$, $4$, $6$ болон $12$ байх юм.

$D(n)$ функцээр $1$ болон $n$-ын хооронд байх(эдгээр тоонууд нь өөрсдөө орно) яг 4-н хуваагчтай бүхэл тоонуудын тоог тэмдэглэе.

$1$ болон $10$-ын хооронд зөвхөн $6$, $8$ болон $10$ нь л яг 4-н эерэг хуваагчтай байх тул $D(10) = 3$ байна.

Танд $n$ бүхэл тоо өгөгдсөн бол $D(n)$-г тооцоолно уу.

Оролт

Ганц мөрөнд $n$ ($1 ≤ n ≤ 10^{11}$) бүхэл тоо өгөгдөнө.

Гаралт

$1$ болон $n$-ын хооронд байх яг 4-н хуваагчтай бүхэл тоонуудын тоо $c$-г хэвлэнэ үү.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
10
Гаралт
3
Оролт
20
Гаралт
5
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...