E. Үзэсгэлэнтэй дэд цуваанууд

хугацааны хязгаарлалт 3 секунд

санах ойн хязгаарлалт 512 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Нэгэн өдөр ЗС кодер $a_{1},  a_{2},  ...,  a_{n}$ элементүүд бүхий бүхэл тоон $a$ цувааг бичжээ.

$a$ цувааны дэд цуваа гэдэг нь $1  ≤  l  ≤  r  ≤  n$ байх бүхэл тоонууд $(l,  r)$-ын хувьд $a_{l},  a_{l  +  1},  ...,  a_{r}$ дарааллыг хэлнэ. Хэрэв уг дэд цувааны бүх элементүүдийн битийн xor үйлдлийн утга нь дор хаяж $k$ байвал ЗС кодер $a$ цувааны уг дэд цувааг үзэсгэлэнтэй гэж үзнэ.

ЗС кодер-д туслан $a$ цувааны үзэсгэлэнтэй дэд цуваануудын тоог олж өгнө үү!

Оролт

Эхний мөрөнд $a$ цувааны элементийн тоо болон $k$ параметрийн утгыг илэрхийлэх 2 бүхэл тоо $n$ болон $k$ ($1 ≤ n ≤ 10^{6}, 1 ≤ k ≤ 10^{9}$) өгөгдөнө.

2-дахь мөрөнд $a$ цувааны элементүүд болох $n$ ширхэг бүхэл тоо $a_{i}$ ($0 ≤ a_{i} ≤ 10^{9}$)-ууд өгөгдөнө.

Гаралт

$a$ цувааны үзэсгэлэнтэй дэд цуваануудын тоо $c$-г хэвлэнэ үү.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
3 1
1 2 3
Гаралт
5
Оролт
3 2
1 2 3
Гаралт
3
Оролт
3 3
1 2 3
Гаралт
2
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...