D. Энгийн дэд олонлогууд

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Хэрэв бүх эерэг бүхэл тоон хосууд $(i,  j)$ ($1  ≤ i  <  j ≤ k$)-ын хувьд $x_{i}  +  x_{j}$ нь анхны тоо байвал эерэг бүхэл тоонуудын олонлог ${x_{1}, x_{2}, ..., x_{k}}$-г энгийн гэж нэрлэнэ.

Танд $n$ ширхэг эерэг бүхэл тоонууд $a_{1},  a_{2},  ...,  a_{n}$ (ялгаатай байх албагүй) бүхий $a$ цуваа өгөгджээ. Та $a$ цувааны хамгийн их хэмжээтэй энгийн дэд олонлогийг олох юм.

Анхны тоо гэдэг нь $1$ болон өөрөөсөө өөр ямар ч эерэг хуваагчгүй 1-с их натурал тоог хэлнэ.

$a$ цувааны дэд олонлог гэдэг нь $a$-аас үүний хэсэг элементийг (магадгүй бүгдийн) авч хаях замаар гаргаж болох дэд олонлогийг хэлнэ.

Оролт

Эхний мөрөнд $a$ цувааны элементийн тоо $n$ ($1 ≤ n ≤ 1000$) өгөгдөнө.

2-дахь мөрөнд $a$ цувааны элементүүд болох $n$ ширхэг бүхэл тоо $a_{i}$ ($1 ≤ a_{i} ≤ 10^{6}$)-ууд өгөгдөнө.

Гаралт

Эхний мөрөнд $a$ цувааны энгийн дэд олонлогийн боломжит хамгийн их хэмжээ болох бүхэл тоо $m$-г хэвлэнэ.

2-дахь мөрөнд $a$ цувааны хамгийн их хэмжээтэй дэд энгийн дэд олонлогийг элементүүд болох $m$ ширхэг бүхэл тоо $b_{l}$-уудыг хэвлэнэ.

Хэрэв нэгээс олон тооны хариултууд байвал та алийг нь ч хэвлэсэн болно. Та дэд олонлогийг элементүүдийг дурын дарааллаар хэвлэж болно.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
2
2 3
Гаралт
2
3 2
Оролт
2
2 2
Гаралт
1
2
Оролт
3
2 1 1
Гаралт
3
1 1 2
Оролт
2
83 14
Гаралт
2
14 83
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...