C. Энгийн тэмдэгт мөрүүд

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

zscoder энгийн тэмдэгт мөрүүдэд дуртай! Хэрэв $t$ тэмдэгт мөрийн бүх зэргэлдээ хос тэмдэгтүүд нь ялгаатай байвал уг тэмдэгт мөрийг энгийн гэж нэрлэнэ. Жишээлбэл $ab$, $aba$, $zscoder$ нь энгийн байхад $aa$, $add$ нь энгийн биш байна.

zscoder-д $s$ тэмдэгт мөр өгөгджээ. Тэрээр хамгийн цөөн тооны тэмдэгтийг өөрчлөн $s$ тэмдэгт мөрийг энгийн болгохыг хүсэж байгаа юм. Уг даалгавар дээр түүнд туслана уу!

Оролт

Ганц мөрөнд zscoder-д өгөгдсөн тэмдэгт мөр болох $s$ ($1 ≤ |s| ≤ 2*10^{5}$) өгөгдөнө. $s$ тэмдэгт мөр нь зөвхөн Англи жижиг үсгүүд агуулсан байна.

Гаралт

$s$ тэмдэгт мөрийг хамгийн бага өөрчилсний дараах энгийн тэмдэгт мөр $s'$-ыг хэвлэнэ. Хэрэв олон тооны хариулт байвал та тэдгээрийн алийг нь ч хэвлэсэн болно.

$s'$ тэмдэгт мөр нь ч гэсэн зөвхөн Англи жижиг үсгүүд агуулсан байхыг анхаарна уу.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
aab
Гаралт
bab
Оролт
caaab
Гаралт
cabab
Оролт
zscoder
Гаралт
zscoder
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...