A. Хот хоорондын автобусууд

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

$A$ болон $B$ хотуудын хооронд автобусууд явдаг ба эхний автобус нь 05:00 AM-д сүүлийн автобус нь 11:59 PM-аас оройтолгүй хөдөлдөг. $A$ хотын автобус нь $a$ минут болгонд хөдөлдөг бөгөөд $B$ хотод $t_{a}$ минутын дараа очдог. $B$ хотын автобус нь $b$ минут болгонд хөдөлдөг бөгөөд $A$ хотод $t_{b}$ минутын дараа очдог.

Жолооч Симион нь өөрийн ажлаа арай өөрөөр хийдэг ба тэрээр түүний өөдөөс ирж буй автобусуудыг тоолдог байв. Симион хотуудаас хөдлөх болон очиход таарсан автобусуудыг тоолдоггүй.

Та Симион $A$ хотоос $B$ хот уруу хөдөлсөн цагийг мэдэж байв. Түүний тоолох аргад тааруулан Симионы таарах автобусуудын тоог тооцоолно уу.

Оролт

Эхний мөрөнд $A$ хотоос $B$ хот хүртэл явж буй автобусуудын давтамж болон зарцуулах хугацааг илэрхийлэх 2 бүхэл тоо $a, t_{a}$ ($1 ≤ a, t_{a} ≤ 120$) өгөгдөнө. 2 утга нь бүгд минутаар өгөгдөнө.

2-дахь мөрөнд $B$ хотоос $A$ хот хүртэл явж буй автобусуудын давтамж болон зарцуулах хугацааг илэрхийлэх 2 бүхэл тоо $b, t_{b}$ ($1 ≤ b, t_{b} ≤ 120$) өгөгдөнө. 2 утга нь бүгд минутаар өгөгдөнө.

Сүүлийн мөрөнд Симионы $A$ хотоос хөдөлсөн хугацаа $hh:mm$ хэлбэртэйгээр өгөгдөнө. Мөн тухайн цагт $A$ хотод автобус байх ба тус цаг болон минут нь яг 2 цифрээр өгөгдөхийг анхаарна уу.

Гаралт

Симионы замдаа таарах автобусуудын тоо болох ганц бүхэл тоо $z$-г хэвлэнэ үү. Та $A$ болон $B$ хотуудад таарах автобусуудыг тоолохгүй болохыг анхаарна уу.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
10 30
10 35
05:20
Гаралт
5
Оролт
60 120
24 100
13:00
Гаралт
9

Тэмдэглэл

Эхний жишээнд Симион $A$ хотоос 05:20 AM-д хөдлөх ба $B$ хотод 05:50 AM-д очно. Тэрээр $B$ хотоос [05:00 AM - 05:40 AM] цагийн мөчүүдэд хөдлөх эхний $5$-н автобустай таарах юм. Мөн Симион 05:50 AM-д $B$ хотод нэг автобустай таарах боловч тэрээр үүнийг тооцохгүй.

Хэрэв бид автобуснуудыг тогтмол хурдтай явна гэж үзвэл эхний таарах автобустай 05:26 AM болон 05:27 AM-ын хооронд таарахыг анхаарна уу.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...