D. ОУ-ын олимпиад

хугацааны хязгаарлалт 1 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

ОУ-ын хураангуй бичилтийн олимпиад нь 1989 оноос эхлэлтэй. Жил бүр оролцогчид $IAO'y$ хэлбэртэй хураангуйлал хүлээн авдаг бөгөөд энд $y$ нь тухайн оны дараалсан хэдэн сүүлийн цифрүүдийг илэрхийлнэ. Зохион байгуулагчид нь үргэлж хоосон биш $y$ тэмдэгт мөр бүхий өмнө нь хэрэглэгдэж байгаагүй хураангуйлал сонгодог. Ийм байх бүх боломжит хураангуйлал дундаас тэд хамгийн богино урттайг нь сонгох ба үүнийгээ тус жилийн тэмцээний хураангуйлал болгон зарладаг аж.

Жишээлбэл, Эхний 3-н олимпиадын оролцогчид (харгалзан 1989, 1990 болон 1991 онууд) $IAO'9$, $IAO'0$ болон $IAO'1$ гэсэн хураангуйлал хүлээн авсан ба $IAO'5$-ыг 1995 онд аль хэдийн хэрэглэсэн учраас 2015 оны оролцогчид $IAO'15$ гэсэн хураангуйллыг хүлээн авах юм.

Танд хураангуйллын бүртгэл өгөгджээ. Хураангуйлал бүрийн хувьд ямар жилд хэрэглэсэн болохыг тодорхойлно уу.

Оролт

Эхний мөрөнд хураангуйллын тоо болох бүхэл тоо $n$ ($1 ≤ n ≤ 1000$) өгөгдөнө.

Дараагийн $n$ мөрний мөр болгонд нэг хураангуйлал өгөгдөнө. Мөн уг хураангуйлал нь хамгийн ихдээ 9-н цифр агуулсан байна.

Гаралт

Хураангуйлал бүрийн хувьд харгалзах олимпиадын оныг хэвлэнэ үү.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
5
IAO'15
IAO'2015
IAO'1
IAO'9
IAO'0
Гаралт
2015
12015
1991
1989
1990
Оролт
4
IAO'9
IAO'99
IAO'999
IAO'9999
Гаралт
1989
1999
2999
9999
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...