G. Унгар тэмдэглэгээ

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 64 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Унгар тэмдэглэгээнд хувьсагчийн нэр нь нэг үсэг эсвэл хэсэг үсгүүдээр эхэлдэг ба энэ нь уг хувьсагчийн мэдээллийн төрлийн нэгж байна. Уг бодлогын зорилгод тохируулан бид зөвхөн 2 төрлийн өгөгдөл авч үзнэ: бүхэл болон бодит.

Танд хувьсагчийн нэрийн чухал хэсэг болон уг хувьсагчийн нэг энгийн утга өгөгдөнө. Бүхэл тоон утгууд нь цифрүүдийн дараалал хэлбэртэйгээр бичигдэх юм. Бодит тоон утгууд нь тодорхой цэгийн тэмдэглэгээ ашиглан бичигдэнэ: уг утга нь заавал таслалын цэгтэй байх ба бүхэл тоон хэсэгтээ нэг эсвэл нэгээс олон цифртэй байх бөгөөд зэргийн илтгэгчгүй байна.

Таны даалгавар бол Унгар тэмдэглэгээ ашиглан уг хувьсагчийн нэрийг дараах замаар зохиох явдал юм. Хувьсагчийн нэрийн чухал хэсгийн эхний үсгийг том үсэг болгоно. Дараа нь бүхэл тоон хувьсагчуудын хувьд урд нь 'i'-г нэмж бичих ба бодит тоон хувьсагчийн хувьд урд нь 'f'-г нэмж бичнэ.

Оролт

Эхний мөрөнд Англи цагаан толгойн жижиг үсгүүдээс тогтох тэмдэгт мөр өгөгдөнө. Уг тэмдэгт мөрийн урт нь $1$-ээс $10$-ын хооронд байна (урт нь $1$ эсвэл $10$ байж болно).

2-дахь мөрөнд цифрүүд болон 0 эсвэл 1 ширхэг таслалын цэгээс ('$.$') тогтох тэмдэгт мөр өгөгдөнө. Уг тэмдэгт мөрийн урт нь $1$-ээс $10$-ын хооронд байна (урт нь $1$ эсвэл $10$ байж болно). Мөн таслалын цэг '$.$' нь уг тэмдэгт мөрийн сүүлийн тэмдэгт биш байна.

Гаралт

Хувьсагчийн нэрийг Унгар тэмдэглэгээ ашиглан зохиосон тэмдэгт мөрийг хэвлэнэ үү.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
count
18
Гаралт
iCount
Оролт
weight
3.95
Гаралт
fWeight
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...