D. Хамгийн их ялгавар

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 64 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Танд бүхэл тоонууд $a_{i}$-уудын цуваа өгөгдөв. Тэгвэл цувааны зэргэлдээ элементүүдийн ялгаврын хамгийн их абсолют утга $max(abs(a_{i} - a_{i + 1}))$-г олно уу.

Оролт

Ганц мөрөнд зайгаар тусгаарлагдсан бүхэл тоонууд $a_{i}$ ($1 ≤ a_{i} ≤ 100$)-ууд өгөгдөнө -- эдгээр нь цувааны элементүүдийг илэрхийлнэ. Цувааны хэмжээ нь $2$-оос $10$-ын хооронд байна (цувааны хэмжээ нь $2$ эсвэл $10$ байж болно). Цувааны хэмжээ нь оролтод өгөгдөхгүйг анхаарна уу!

Гаралт

Цувааны зэргэлдээ элементүүдийн ялгаврын хамгийн их абсолют утга болох ганц бүхэл тоог хэвлэнэ үү.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
2 10 4 8 6 12
Гаралт
8
Оролт
3 3
Гаралт
0
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...