B. Улирлууд

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 64 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Танд ямар нэгэн сарын нэр өгөгдөв. Тэгвэл уг сар нь жилийн аль улиралд хамаарахыг хэвлэнэ үү (Дэлхийн бөмбөрцгийн умард хэсгийн цаг агаарт үндэслэн хариулна)

Оролт

Оролтод 12 сарын нэгнийх нь нэрийг агуулах ганц тэмдэгт мөр өгөгдөнө (January, February, March, April, May, June, July, August, September, October, November эсвэл December). Уг тэмдэгт мөр нь энд өгөгдсөн байгаа шиг том үсгээр эхэлсэн байна.

Гаралт

Өгөгдсөн сар нь жилийн аль улиралд хамаарахыг илэрхийлэх ганц тэмдэгт мөр хэвлэнэ үү (winter, spring, summer эсвэл autumn). Улирлын нэр нь жижиг үсгээр бичигдсэн байх ёстой.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
April
Гаралт
spring
Оролт
November
Гаралт
autumn

Тэмдэглэл

Өвөл нь 12-р сараас 2-р сар, хавар нь 3-р сараас 5-р сар, зун нь 6-р сараас 8-р сар, намар нь 9-р сараас 11-р сар гэж үзнэ үү.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...