D. Параллелограммуудын тоо

хугацааны хязгаарлалт 4 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Танд хавтгай дээр $n$ цэг өгөгдөв. Бүх цэгүүд нь ялгаатай ба тэдгээрийн аль ч 3-н нэг шулуун дээр оршихгүй. Өгөгдсөн цэгүүд дээр оройтой параллелограммуудын тоог олно уу.

Оролт

Оролтын эхний мөрөнд бүхэл тоо $n$ ($1 ≤ n ≤ 2000$) өгөгдөнө -- энэ нь цэгүүдийн тоог илэрхийлнэ.

Дараагийн $n$ мөрийн мөр болгонд 2 бүхэл тоо $(x_{i}, y_{i})$ ($0 ≤ x_{i}, y_{i} ≤ 10^{9}$) өгөгдөнө -- эдгээр нь $i$-дахь цэгийн координатуудыг илэрхийлнэ.

Гаралт

Ганц бүхэл тоо $c$-г хэвлэнэ -- энэ нь өгөгдсөн цэгүүд дээр оройтой параллелограммуудын тоо байна.

Орчуулсан: Баатархүү

Жишээ тэстүүд

Оролт
4
0 1
1 0
1 1
2 0
Гаралт
1
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...