B. Петя болон Хөдөө

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Бяцхан Петя хөдөө эмээгийндээ олон удаа очдог. Эмээ нь дээрээс нь харвал $1 × n$ хэмжээтэй тэгш өнцөгт хэлбэртэй харагдах маш том цэцэрлэгтэй. Тэгш өнцөгт нь $n$ тэнцүү дөрвөлжин хэсгээс тогтоно. Дөрвөлжин хэсэг бүр нь өөрийн гэсэн өндөртөй болон аль ч хэсгийн дээр хиймлээр бороо оруулж болдгоороо цэцэрлэг их өвөрмөц.

Хиймэл бороо оруулах их үнэтэй. Тиймээс бид ганц л хэсэг дээр бороо оруулна. Тэгэхдээ, услагдсан хэсэгтэй хөрш хэсэг нь түүнтэй чацүү эсвэл намхан байвал хамт услагддаг тул аль болох олон хэсэг услагдахаар нэг хэсгийг сонгох хэрэгтэй. Жишээ нь цэцэрлэг нь $1 × 5$ хэмжээтэй өндөрүүд нь $4, 2, 3, 3, 2$ байлаа гэж үзэхэд бид $3$ өндөртэй аль нэг хэсэг дээр бороо оруулбал $4$ өндөртэй хэсгээс бусад бүх хэсэг услагдана. Доор дүрсэлж үзүүлэв:

Петя програмчлалдаа сайн тул аль нэг хэсгийн дээр бороо оруулахад хамгийн ихдээ хэдэн хэсгийг усалж чадахыг мэдхийг хүсжээ. Түүнд тусла.

Оролт

Эхний мөрөнд $n$ ($1 ≤ n ≤ 1000$)тоо өгөгдөнө. Дараагийн мөрөнд хэсгүүдийн өндөрүүд өгөгдөнө. Бүх тоонууд $1$-ээс $1000$ хооронд байна.

Гаралт

Нэг хиймэл бороогоор хамгийн ихдээ хэдэн хэсгийг усалж чадахыг илэрхийлэх ганц тоог хэвлэ.

Орчуулсан: Энхсанаа

Жишээ тэстүүд

Оролт
1
2
Гаралт
1
Оролт
5
1 2 1 2 1
Гаралт
3
Оролт
8
1 2 1 1 1 3 3 4
Гаралт
6
Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...