D. Харри Поттер ба Хуваарилагч бүрх

хугацааны хязгаарлалт 2 секунд

санах ойн хязгаарлалт 256 мегабайт

оролт стандарт оролт

гаралт стандарт гаралт

Та бүхний мэддэгчлэн Хогвартс нь дөрвөн тэнхимтэй: Гриффендор, Хаффлепаф, Равеклоу, Слицерин. Хичээлийн жилийн эхэнд шинэ элсэгчдийг аль тэнхимд хуваарилахыг Хуваарилагч бүрх шийддэг билээ. Сурагчдыг үсгийн дарааллаар дуудах ба хүн бүр энэхүү Хуваарилагч бүрх малгайг өмсөнө, бүрх бага зэрэг бодсоны эцэст тухайн сурагчийн харъяалагдах тэнхимийн нэрийг албан ёсоор зарладаг.

Хуваарилагч бүрх нь сурагчдын хувийн зан араншинд ач холбогдол өгч хуваарилдаг: хэрэв зоригтой сайхан сэтгэлтэй бол Гриффендорт, ухаантай хэрсүү бол Равенклоуд, үнэнч тэсвэр хатуужилтай бол Хаффлепафт, овсгоотой сэргэлэн бол Слицеринд.

Нэгдүгээр ангийн сурагч Хермоний Гренжерийг аль тэнхимд хуваарилагдах эсэх нь маш түгшээж байлаа. Тэрээр Хуваарилагч бүрхний талаар ном зохиолоос судалсны эцэст энэ нь маш энгийн аргаар ажилладаг гэсэн дүгнэлтэнд хүржээ. Хэрэв хамаатан садан нь Хогвартсад сурч байсан бол тухайн хүнийг гэр бүлийнх нь хүний сурч байсантай адил тэнхимд хуваарилна. Мөн төвөгтэй буюу хамаатан садных нь өөр өөр тэнхимд сурч байсан юм уу, тэд бүгдээрээ Хермонийгийн эцэг эх шиг магглууд (шидтэн биш) байсан бол тухайн мөчид хамгийн цөөхөн сурагчтай тэнхимд хуваарилагдана. Хэрэв хамгийн цөөхөн сурагчтай тэнхим нэгээс олон бол сурагч өөрөө сонголтоо хийнэ. Дараа нь сурагч эхний жилийн хамгийн бага тоотой сурагч хуваарилагдсан дурын тэнхимээс сонгоно.

Хермоний өмнөө жагссан сурагчдаас аль хэдийн хамаатан садангийнх нь тухай асуусан байлаа. Түүний шинэ найзууд болох Харри Поттер, Рон Вийслий нар ч түүнийг ямар тэнхимд хуваарилагдахыг мөн мэдэхийг хүсэж байлаа.

Оролт

Эхний мөрөнд Хермонийгийн өмнө байгаа сурагчдын тоог илэрхийлэх бүхэл тоо $n$ ($1 ≤ n ≤ 10000$). Дараагийн мөрөнд $n$ ширхэг тэмдэгт байна. Хэрвээ $i$-дахь сурагчийн бүх хамаатнууд нэг тэнхимд харъяалагддаг бол тухайн тэнхимийн нэрний эхний үсэг, үгүй бол "?" тэмдэгт $i$-р байранд байна.

Гаралт

Хермонийгийн хуваарилагдах боломжтой тэнхимүүдийн нэрийг мөр бүрт нэг нэр байхаар цагаан толгойн дарааллаар хэвлэнэ.

Орчуулсан: gmunkhbaatarmn

Жишээ тэстүүд

Оролт
11
G????SS???H
Гаралт
Gryffindor
Ravenclaw
Оролт
2
H?
Гаралт
Gryffindor
Ravenclaw
Slytherin

Тэмдэглэл

Хоёр дахь жишээг авч үзье. Хермонийгийн өмнө 2 сурагч байна. Эхний сурагч Хаффлепафт хуваарилагдана. Хоёр дахь сурагч хамгийн бага сурагчтай тэнхимд сонгогдоно. Өөрөөр хэлбэл Гриффендор, Слицерин, Равеклоуд гэсэн үг. Хэрэв тэр Гриффендорыг сонговол Хермонийд Слицерин, Равеклоу гэсэн 2 сонголт үлдэнэ. Хэрэв тэр Равеклоуг сонговол Хермонийд Гриффендор, Слицерин гэсэн 2 сонголт үлдэнэ. Хэрэв тэр Слицеринг сонговол Хермонийд Гриффендор, Равеклоу гэсэн 2 сонголт үлдэнэ. Дүгнэхэд Хермоний энэ тохиолдолд (2 дахь сурагч ба Хермонийгийн сонголтоос хамаарна) Гриффендор, Равеклоу, Слицеринд орох боломжтой бөгөөд ямар ч тохиолдолд Хаффлепафд орох боломжгүй.

Сэтгэгдлүүдийг ачааллаж байна...